Үндсэн агуулга руу шилжих
2026 оны 10-р сарын 20
Орхон -8° USD 3597.30▲EUR 4039.23▲CNY 538.59▲RUB 43.40▲
Нийтлэл

Цэрэнчимэдийн Сайнсанаа Лусын хааны бага охин

Цэрэнчимэдийн Сайнсанаа Лусын хааны бага охин

Пүрэвийн Цогзол зохиож, найруулан, Луузаншаравын Шаравдорж ерөнхий зураглаачаар, Батын Болд, Пүрэвийн Цогзол нар зураачаар, Цэгмэдийн Намсрайжав хөгжмийн зохиолчоор нь ажиллан 1979 онд дэлгэцнээ гаргасан 9 бүлэг (өнгөт) “Бушхүүгийн үлгэр” киноны Лусын хааны бага охин (Цэрэнчимэдийн Сайнсанаа). Түүнийг есдүгээр ангийн охин байхад нь нэгэн хүн “Чи миний кинонд яг тохирох охин юм” хэмээгээд түүнд кинонд тоглох саналыг тавьсан гэдэг. 
Тулгамдаж сандарсан охин “Та юун хүн бэ? Би аав ээжээсээ асууя” хэмээн хариулжээ. Энэ хүн бол “Бушхүүгийн үлгэр” киноны найруулагч Пүрэвийн Цогзол гэх хүн байжээ. 
Ийнхүү Монгол түмний сэтгэлд мөнхийн гоо үзэсгэлэнгээрээ хадгалагдаж үлдсэн “Бушхүүгийн үлгэр”-ийн Лусын хааны бага охины дүрийг бүтээсэн байна. Цэрэнчимэдийн Сайнсанаа үүнээс хойш ахин кинонд тоглоогүй. Одоо тэрбээр Монгол Улсаас ОХУ-д суух Элчин Сайдын Яаманд ажилладаг гэсэн байна

2019 он

Мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
0
0
0
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх