Үндсэн агуулга руу шилжих
2026 оны 11-р сарын 4
Орхон -9°/-3° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼
Нийтлэл

Барилдъя, найз аа" хүүхдийн бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

Барилдъя, найз аа" хүүхдийн бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

Гал морин жилийн цагаан сарын баярыг угтсан тус хүүхдийн бөхийн барилдааныг хүүхдийн эрхээр дагнан ажиллаж буй Монгол Улс дахь цор ганц хэвлэл мэдээллийн байгууллага болох Child.mn/Хүүхэд.мн сайтаас санаачлан  ETV  телевизтэй хамтран зохион байгуулах гэж байна. 
Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байдлаар Монгол өв уламжлал, ахуй, соёлоо өвлүүлэх сэдлийг бий болгох нь "Барилдъя, найз аа" хүүхдийн бөхийн барилдааны зорилго юм. Энэ санаачилгыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо , Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар , Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс гэсэн байгууллагуудаас дэмжин, хамтран ажиллаж байна. 
ОГНОО: 2026 оны 2 дугаар сарын 9-нд 14:00 цагаас 
БАЙРШИЛ: Монгол Бөхийн Өргөө 
НАСНЫ АНГИЛАЛ: 7 нас, 8 нас 
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://forms.gle/Krt1MjWLh8dkqh8cA 
АНХААРАХ: Нэг насны ангилалд 32 хүүхэд бүртгэж, бүртгэлийг хаана. Мөн оролцогч хүүхдүүдийг бэртэж, гэмтэхээс сэргийлж өмнө нь бөхөөр хичээллэж байсан, эсвэл зөв унах техник эзэмшсэн байх гэсэн шаардлагатай тавьж байна.

Мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
0
0
0
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх