Joy.mn
0%

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Нийтлэл

Утас оролдонгоо хооллох нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

Утас оролдонгоо хооллох нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

Images
Нийтэлсэн:
S.Oyundari
Нийтэлсэн огноо:
1 долоо хоногийн өмнө
26/01/26 00:19
Хандалт
27 уншсан
0 сэтгэгдэл

1. Хооллох бол хүний физиологийн маш чухал хэрэгцээ байдаг ба энэ хэрэгцээ хангагдахгүй байх нь сэтгэл түгшил, уур бухимдал, стресст өртөмтгий болох зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг дагуулж байдаг.

2. Утсаа оролдонгоо эсвэл өөр зүйл хийх үедээ хооллох нь хүний тархинд хоол идэж байгаа гэсэн СИГНАЛ очих нь багасах цадалтын төв идэвхижиж цадсан гэсэн мэдрэмж төрүүлэхгүй. Энэ нь эргээд хооллолтын эмгэгүүд болох "Хэт их идэх" болож "Анорекси буюу хоолны дуршилгүй болох" зэрэг эмгэгүүдийн эрсдэлт хүчин зүйл болно.

3. Хооллох үед хүн ч байсан амьтан ч байсан таашаал буюу АЗ ЖАРГАЛТАЙ мэдрэмжийг авах үндсэн хэрэгцээ байдаг боловч Social media хэрэглэж нийгмийн стресс бухимдлыг мэдрэх нь энэ физиологийн хэрэгцээг тэр чигт нь байхгүй болгож эсрэгээрээ хоол идсэний дараа таагүй мэдрэмж авна.

4. Хоолыг амтархан, тамшаалж идэх нь нэг төрлийн БЯСАЛГАЛ болдог ба энэ үед үнэрлэх, амтлах, харах, хүртэх зэрэг олон мэдрэхүйн эрхтэн ажилдаг учир тархины үйл ажиллагааг дэмждэг.

5. Хоол идэхдээ зөвхөн хоолондоо л төвлөрдөг зан үйлийг суулгах нь эргээд таны амьдралыг аз жаргалтай, сэтгэл ханамжтай байхад туслана.

6. Хоол идэх үед хэт яарах, зажлахгүй хам хум залгих нь наанадаж сэтгэл зүйн эрүүл мэнд цаанадаж улаан хоолой, ходоод боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг гэмтээж байдаг.

7. Идэж байгаа хоол хүнсний зүйлээсээ сэжиглэхгүй байх мөн ямарваа нэг төрөл зүйлийн хоолыг голох жигших зэрэг нь хооллолтын эмгэгийн эрсдэл болж байдгийг санах хэрэгтэй.

Мэдээ танд ямар санагдав?
  • Бусдад хуваалцъя:

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8