Үндсэн агуулга руу шилжих
2026 оны 11-р сарын 21
Орхон -16° USD 3607.00▼EUR 3961.93▲CNY 540.35▼RUB 44.04▲
Цаг үеийн мэдээ мэдээлэл

ЗГХЭГ-ын даргаар яригдаад буй БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНЭ гэж хэн бэ?

  Төрийн өндөр албан тушаалд хэнийг томилох вэ гэдэг нь зөвхөн улс төрийн сонголт биш, тухайн хүний боловсрол, ажлын туршлага, удирдах ур чадвар, хариуцлага хүлээх чадамжтай салшгүй холбоотой асуудал юм. УИХ-ын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн боловсрол, ажилласан замналыг нь сөхөж харахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын …

ЗГХЭГ-ын даргаар яригдаад буй БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНЭ гэж хэн бэ?

 

Төрийн өндөр албан тушаалд хэнийг томилох вэ гэдэг нь зөвхөн улс төрийн сонголт биш, тухайн хүний боловсрол, ажлын туршлага, удирдах ур чадвар, хариуцлага хүлээх чадамжтай салшгүй холбоотой асуудал юм.

УИХ-ын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн боловсрол, ажилласан замналыг нь сөхөж харахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашихад шаардлагатай мэдлэг, туршлага, төрийн ажлын дадлага хуримтлуулсан хүн гэж дүгнэж болохоор байна.

Боловсролын хувьд олон талын мэдлэг эзэмшсэн.

Тэрээр 1995 онд нийслэлийн 77 дугаар сургуулийг төгсөж, 1999 онд Улаанбаатарын их сургуулийг түүх судлаач, солонгос хэлний орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 2003 онд БНСУ-ын Ханжин группийн TOPAS академид иргэний зорчигч тээврийн чиглэлээр мэргэшиж, 2010 онд түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Мөн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд улс төр судлалын докторантурт суралцаж, 2022 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна.

Харин түүний ажлын туршлага төрийн болон хувийн хэвшлийн олон түвшнийг хамарчээ.

2003-2012 онд “Силк Роуд Трейвел” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирлаар ажиллаж, бизнесийн салбарт удирдах ажлын туршлага хуримтлуулсан.

Төрийн албанд 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 

Хамгийн анхаарал татахуйц туршлага нь 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажилласан явдал юм. Мөн энэ хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байв.

Үүний дараа 2020-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан. 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Энэ бүхнээс харахад Б.Бат-Эрдэнэ бол зөвхөн хууль тогтоох байгууллагад ажилласан хүн биш. Засгийн газрын дотоод зохион байгуулалт, төрийн захиргааны байгууллагын удирдлага, салбарын бодлого, хяналт шалгалт, бизнесийн орчин гээд төрийн ажлын олон талын туршлагатай хүн юм.

ЗГХЭГ-ын дарга гэдэг бол Засгийн газрын ажлыг зангидаж, яамд, агентлагуудын уялдаа холбоог хангаж, Ерөнхий сайдын бодлого, шийдвэрийг ажил хэрэг болгоход гол үүрэг гүйцэтгэдэг хариуцлагатай албан тушаал.

Энэ албан тушаалд зөвхөн улс төрийн мэдрэмжтэй хүн бус, төрийн ажлын дотоод механизмыг мэддэг, асуудлыг шуурхай шийддэг, зохион байгуулалт сайтай, хөдөлмөрч  хүн хэрэгтэй.

Миний хувьд Б.Бат-Эрдэнийг ажил хэрэгч, аливаад нухацтай, хурдтай хариуцлагатай ханддаг төрийн түшээ гэж хардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан туршлагаас гадна ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан нь энэ албан тушаалд тавигдах шаардлагыг ойлгож, ажлаа мэдэж хийх томоохон давуу тал гэж бодож байна.

Төрийн ажлыг гаднаас нь шүүмжлэх нэг хэрэг, дотор нь орж зохион байгуулж, үр дүн гаргах өөр хэрэг.

Засгийн газрын “гал тогоо”-г мэддэг, төрийн ажлын ард гарч үзсэн, хэлсэндээ хүрч, хийсэн ажлаараа үнэлэгдэх хүн байх ёстой.

Тиймээс Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллах бүрэн боломж, туршлагатай хүн гэж харж байна. Хэрэв түүнд итгэл хүлээлгэвэл улс төрийн амлалтаас илүү бодит ажил, шийдвэрийн хэрэгжилт, төрийн байгууллагын сахилга хариуцлагаар өөрийгөө харуулах учиртай.

Зөв хүнээ сонгож, зөв ажилд нь томилж чадвал Засгийн газрын ажил урагшилна.

Б.Бат-Эрдэнэ гишүүнд амжилт хүсье. Хэлсэнээ хийдэг, хийснээ хариуцдаг төрийн түшээ байгаарай!

Мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
0
0
0
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх