NIPAH ВИРУСЭЭС СЭРГИЙЛЖ БНХАУ ЦАГААН САРЫН ӨМНӨ ХЯНАЛТАА ЧАНГАТГАЛАА
Энэтхэгийн Баруун Бенгал мужид Nipah вирус (NiV)-ын эмнэлгийн орчинд тархсан бөгөөд 5 хүртэлх тохиолдол батлагдаад байна. Одоогоор 200 орчим хүн тусгаарлагдан ажиглалтад байна.
Nipah вирус (NiV)-ын шинж тэмдэг нь ихэвчлэн халдвар авснаас хойш 4–14 хоног (зарим тохиолдолд 45 хоног хүртэл) дараа илэрдэг бөгөөд эхлээд грипп маягийн (flu-like) шинж тэмдгүүдээр эхэлдэг. Энэ вирус нь хөнгөнөөс хүнд хүртэл, тэр дундаа тархины үрэвсэл үүсгэж үхэлд хүргэх эрсдэлтэй (үхлийн хувь 40–75%). Одоогоор тус вирусын эсрэг вакцин гараагүй байна.
Вирус дэлхий даяар “хурдтай тархах” магдлалыг олон улс үгүйсгээгүй бөгөөд урьдчилсан хяналтыг авч эхэлжээ.
Голчлон сэрэмжлүүлэг, арга хэмжээг Азийн орнууд авч байна.
• Тайланд: Энэтхэгээс (ялангуяа Баруун Бенгал) ирэх нислэгүүдэд эрүүл мэндийн шалгалт (халуун хэмжих, шинж тэмдэг асуух) нэвтрүүлсэн. Сударнабхуми, Дон Муанг, Пхукет зэрэг томоохон нисэх онгоцны буудлуудад хяналт чангатгасан.
• Непал: Катмандугийн Tribhuvan олон улсын нисэх онгоцны буудал болон Энэтхэгтэй хиллэдэг газруудад эрүүл мэндийн шалгалт эрчимжүүлсэн, хил хяналт чангатгасан.
• Тайвань: Nipah вирусыг өндөр түвшний (Category 5) мэдээлэх өвчин болгон ангилж байгаа бөгөөд нисэх онгоцны буудалд шалгалт нэмэгдүүлж, Kerala-д Level 2 “yellow” анхааруулга өгсөн
• Вьетнам: Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлэг гаргаж, Энэтхэгээс ирэгсдэд 14 хоног өөрийгөө ажиглахыг зөвлөсөн, хил, эмнэлэг, орон нутгийн хяналтыг чангатгасан. Самар жимс (сарьсан багваахай хазсан эсвэл хүрсэн) идэхгүй байхыг анхааруулсан.
• Хятад: Олон нийтийн санаа зовнил их байгаа ч мэргэжилтнүүд (Lunar New Year-ийн өмнөхөн анхаарал ихэссэн).
• Хонг Конг: Зарим мэдээллээр нисэх онгоцны буудалд шалгалт нэмэгдүүлээд байна.
Сэтгэгдлүүд (0)