Joy.mn
0%

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Нийтлэл

ЯПОН vs ДЭЛХИЙ: ЖОРЛОНГООР ИЛ БОЛСОН ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДЛЫН ЗӨРҮҮ

ЯПОН vs ДЭЛХИЙ: ЖОРЛОНГООР ИЛ БОЛСОН ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДЛЫН ЗӨРҮҮ

Images
Нийтэлсэн:
S.Oyundari
Нийтэлсэн огноо:
2 долоо хоногийн өмнө
26/01/03 19:36
Хандалт
34 уншсан
0 сэтгэгдэл

Япон улс технологи, сахилга бат, эдийн засгийн хөгжил, дэд бүтцээрээ дэлхийд үлгэр жишээт орны тоонд зүй ёсоор ордог. Гэвч нийгмийн бүтэц, ялангуяа хүйсийн тэгш байдлын асуудал дээр Япон улс дэлхийн олон орноос хоцорч яваа гэдгийг харуулах энгийн атлаа онцгой жишээ сүүлийн үед олны анхаарлыг татлаа.

Японы парламентын ордонд ердөө хоёрхон эмэгтэйчүүдийн жорлон байдаг нь ил болж, Ерөнхий сайд өөрөө жорлонгийн тоог нэмэгдүүлэх санал гаргасан нь шуугиан дагуулав. Олон зуун ажилтан, парламентын гишүүдийн дунд ажилладаг эмэгтэйчүүд өдөр бүр урт дараалалд зогсохоос өөр сонголтгүй байсаар иржээ.

ЯПОН: УЛАМЖЛАЛ ХЭВЭЭР ҮЛДСЭН НЬ

Японы парламентын ордон 1963 онд, эмэгтэйчүүд улс төр, төрийн удирдлагад бараг оролцдоггүй үед баригдсан. Тиймээс барилгын зохион байгуулалт нь эрэгтэйчүүд давамгайлсан нийгмийн сэтгэлгээний шууд тусгал болсон байна.
Өнөөдөр ч Японы парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь дэлхийн дунджаас доогуур хэвээр байгаа нь энэ уламжлал бүрэн арилгагдаагүйг харуулдаг.

Жорлонгийн асуудал бол ганц дэд бүтцийн доголдол бус, эмэгтэйчүүдийг “цөөнх”, “хоёрдугаар байр суурьтай” гэж үзэж ирсний бодит ул мөр гэж судлаачид дүгнэж байна.

ДЭЛХИЙ: ТЭГШ БАЙДЛЫГ ОРЧНООС ЭХЛҮҮЛСЭН НЬ

Харин Европын ихэнх орон, Канад, Австрали, Скандинавын улсуудын парламент, төрийн байгууллагууд аль хэдийн хүйсийн тэгш байдлыг барилгын стандарт, орчны төлөвлөлтдөө тусгасан байдаг.
    •    Эмэгтэй, эрэгтэй жорлонгийн тоо ажилтны харьцаанд нийцсэн
    •    Хүүхэд асрах өрөө, хүйсийн ялгаваргүй ариун цэврийн байгууламж
    •    Ажлын орчин дахь эмэгтэйчүүдийн хэрэгцээг бодитоор тооцсон шийдлүүд

Эдгээр улс оронд тэгш эрх гэдэг нь зөвхөн хууль, уриа лоозон бус, өдөр тутмын амьдралд мэдрэгдэх бодит орчин юм.

ЖОРЛОН — БЭЛГЭДЭЛ

Японы жорлонгийн маргаан нь дэлхий дахинд “инээдтэй” мэт сонсогдож болох ч, үнэн хэрэгтээ ямар нийгэм эмэгтэйчүүдийг хэрхэн харж ирснийг илтгэх хүчтэй бэлгэдэл болж байна.

Эрчүүд ноёрхсон тогтолцоо хуучирсан гэж Япон улс албан ёсоор хүлээн зөвшөөрч эхэлж буй нь өөрөө том өөрчлөлтийн дохио юм. Жорлонгийн тоо нэмэх асуудал бол эхлэл төдий ч, цаад утгаараа төрийн хамгийн дээд институц өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх шаардлагатайг харуулж байна.

Мэдээ танд ямар санагдав?
  • Бусдад хуваалцъя:

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8