Үндсэн агуулга руу шилжих
2026 оны 10-р сарын 20
Орхон -8° USD 3597.30▲EUR 4039.23▲CNY 538.59▲RUB 43.40▲
Цаг үеийн мэдээ мэдээлэл

Г.ХАНДСҮРЭНГИЙН БАГ 3-Р БАЙРТ ЖАГСАЖ БАЙНА

Г.ХАНДСҮРЭНГИЙН БАГ 3-Р БАЙРТ ЖАГСАЖ БАЙНА

Олон улсын тэмцээний тойргийн тоглолтууд үргэлжилж буй энэ үед Монголын тамирчин Хандсүрэнгийн баг оны сүүлийн тоглолтоос хожил байгуулж, одоогоор 3-р байрт жагсаж байна.

Тэмцээний журмын дагуу бүх тойргийн тоглолт өндөрлөхөд хамгийн олон хожилтой 4 баг шалгарч, Semi Final болон Final шатанд өрсөлдөх юм. Одоогоор тойргийн тоглолтууд 2026 оны 3-р сарын 15 хүртэл үргэлжлэх хуваарьтай байна.

Хандсүрэнгийн хувьд улирлын турш тоглолт, бэлтгэлдээ бүрэн төвлөрч, “Монгол” гэх нэрийг олон улсын тавцанд дараагийн түвшинд гаргах зорилгоор тогтвортой, тууштай өрсөлдөж байгаа юм. Тэрбээр Physical Asia тэмцээний дараагаас хамтран ажиллах олон санал хүлээн авсан ч тэмцээний хуваарь нягт байснаас шалтгаалан бүрэн хариу өгч амжаагүй гэдгээ мөн дурдсан байна.

Цаашид хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд сонирхсон байгууллага, ивээн тэтгэгч, хамтрагчдыг henagan25@gmail.com хаягаар танилцуулга болон хамтын ажиллагааны саналаа илгээхийг урьжээ. Уг мэйлээр шууд харилцах боломжтой аж.

Тамирчин Хандсүрэн ойрын хугацаанд сошиал орчинд харьцангуй бага идэвхтэй байгаа ч уралдаан тэмцээндээ анхаарч, улирлын үлдсэн тоглолтуудад амжилттай өрсөлдөхөөр зорьж байна.

Мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
0
0
0
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх