УХААН, УР ЧАДВАР, СЭТГЭЛГЭЭ
S.Oyundari
1 долоо хоногийн өмнө
26/01/09 07:3115 уншсан
0 сэтгэгдэлЕврей эмч америкийн эмнэлгүүдэд ажилд орох гээд чадаагүй тул өөрийн жижигхэн хувийн эмнэлэг нээхээр шийджээ.
Орох хаалганы дээр "20 долларын эмчилгээ авна уу! Өвчин эдгэрээгүй тохиолдолд 100 доллар буцаан олгоно". гэсэн зар реклам өлгөжээ.
Америк хуульч нөхөр үүнийг хараад 100 доллартой болох сайхан боломж бна гэж шийдэн эмнэлэг рүү оров.
- Хуульч:Эмчээ миний амтлах мэдрэмж юу ч үгүй болсон гэхэд
- Сувилагчаа 22 дугаартай хайрцагнаас эм аваад үйлчлүүлэгчийн аманд 3 дуслыг дусаачих гэжээ.
- Түй энэ чинь керосин бна шүү дээ.
- Эмч: За баяр хүргэе! Ингээд таны амтлах мэдрэмж эргээд ирлээ. Эмчилгээний 20 доллар аа төлнө үү.
Уурлан бачимдсан хуульч мөнгийг төлөв. Гэвч хоёр хоногийн дараа мөнгөө буцааж авахаар ахиад иржээ.
-Хуульч би ой санамжаа алдчихлаа, юу ч санахгүй бна.
- Эмч: Сувилагчаа 22 дугаарын хайрцагтай эмнээс аваад 3 дуслыг ам руу нь дусаа гэв.
- Хуульч ихэд дургүйцэн энэ чинь керосин байсан биздээ. Түрүүн ирэхэд та надад өгсөн шдээ.
- Эмч: Баяр хүргэе.Ингээд таны ой санамж ирчихлээ.20 доллараа төлнө үү.
Уурлан багтрах шахсан хуульч 20 доллараа төлөөд долоо хоногийн дараа 100 доллар авахыг оролдон дахин ирэв.
-Хуульч: Миний хараа муудчихлаа, бараг юу ч харахгүй бна.
- Эмч: Харамсалтай бна. Энэ согогыг эмчлэх эм надад алга даа.Май энэ 100 долларыг ав даа!
- Хуульч мөнгөн дэвсгэртийг тогтож харсанаа энэ чинь 100 биш 20 доллар л бна шүү дээ.
- Эмч: Баяр хүргэе! Таны хараа эргээд иржээ.
20 доллараа төлнө үү!...
Сэтгэгдэл үлдээх
Хайлт хийх
Их хандалттай
-
ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ
- 26/01/12
-
Гэрэл рүү сэл
- 26/01/18
Сэтгэгдлүүд (0)