Joy.mn
0%

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Гадаад мэдээ

Лаост 140 гаруй жуулчин тээвэрлэж явсан завь хөмөрч, олон хүн амь эрсдэх нөхцөлд оржээ

Лаост 140 гаруй жуулчин тээвэрлэж явсан завь хөмөрч, олон хүн амь эрсдэх нөхцөлд оржээ

Images
Нийтэлсэн:
S.Oyundari
Нийтэлсэн огноо:
1 сарын өмнө
25/12/19 14:34
Хандалт
20 уншсан
0 сэтгэгдэл

Энэ сарын 18 /2025.12.18/-ны өдөр Лаосын хойд хэсэгт, Меконг мөрөнд зорчигч тээврийн гатлага онгоц осолдож, жуулчид голдуу байсан 140 гаруй хүн аюулд өртсөн байна. Хуай Ксай хотоос Луанг Прабангийн чиглэлд явж байсан уг завь усан доорх хад мөргөсний улмаас хөмөрсөн бөгөөд ихэнх зорчигчдыг ойролцоох завиуд аварсан байна.

Ослын үеэр аврах хантааз хүрэлцээгүй, зорчигчид сандран тусламж дуудаж, эмх замбараагүй байдал үүссэн талаар амьд гарсан жуулчид BBC агентлагт мэдээлсэн байна. Лаосын хэвлэлүүдийн мэдээлснээр нэг эмэгтэй болон түүний нэг настай хүүхэд амиа алдаж, өөр нэг хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Меконг мөрнөөр жуулчид олноор зорчдог бөгөөд энэ чиглэлд өмнө нь ч ижил төрлийн осол гарч байжээ. Манай улсын иргэд өвлийн улиралд дулаан орныг зорьж, амарч зугаалах нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Иймд иргэд та бүхнийг аюулгүй байдлаа сайтар хангасны дараа гол, мөрөнд завиар зорчихыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ. 

Э

Мэдээ танд ямар санагдав?
  • Бусдад хуваалцъя:

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8