Joy.mn
0%

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүүхдүүдэд удс төрийн өнгө аястай зул сарын баярын мэндчилгээ дэвшүүллээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүүхдүүдэд удс төрийн өнгө аястай зул сарын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Images
Нийтэлсэн:
S.Oyundari
Нийтэлсэн огноо:
1 сарын өмнө
25/12/20 10:38
Хандалт
19 уншсан
0 сэтгэгдэл

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зул сарын баярын өмнөх өдөр улс орон даяар суугаа хүүхдүүдтэй утсаар ярьжээ. "NORAD Tracks Santa" арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ерөнхийлөгч Трамп эрчим хүчний үйлдвэрлэл, 2020 оны сонгууль гэх зэргээр улс төрийн өнгө аястай зүйлсийг хүүхдүүдтэй ярьжээ.

Трамптай ярьсан найман настнаас ямар бэлэг авмаар байгааг нь асуухад "Нүүрс лав биш" гэж хариулжээ. Ерөнхийлөгч хариуд нь "Гялтганасан, цэвэр нүүрс гэж үү. Уучлаарай, би өөрийгөө барьж дийлсэнгүй. Уучлаарай. Гэхдээ нүүрс бол цэвэр, сайхан зүйл. Үүнийг сайн санаж яваарай. Чи гялтганасан, цэвэр нүүрс хүсэхгүй байгаа юм биз дээ? Тэгвэл өөр юу хүсэх вэ?" гэжээ.

Санта өвөө хүүхдүүд бүтэн жилийн турш онц байсан эсэхийг мэддэг гэх яриа бий. Трамп энэ утгыг егөөдөн Оклахома мужаас залгасан нэгэн хүүхдэд "АНУ-ын засгийн газар Сантаг ажиглаж байгаа" гэж хэлжээ. Үнэхээр ч АНУ-Канадын хамтарсан "NORAD" ажиллагаа 1950-иад оноос хойш Санта Клаусыг мөрдсөн гэхэд болно. Трамп Оклахомагаас холбогдсон хүүхэдтэй ярихдаа "Санта өвөө яг над шиг л Оклахомаг хайрладаг. Чиний мэдэж байгаачлан Оклахомагийн сонгууль надад ээлтэй байсан. Тиймээс би хайрладаг юм. Оклахомагаас хэзээ ч битгий яваарай, за" гэжээ.

Харин Пенсильвани мужаас холбогдсон хүүхэдтэй ярихдаа "Пенсильвани муж гайхалтай гэдгийг би мэднэ. Бид үнэндээ Пенсильванид гурван ч удаа ялсан. Жо Байденыг Пенсильванид ялсан гэж худал хэлдэг юм. Танай аав ээж саналаа зөв өгсөн гэдэгт мөрийцье" гэжээ.

Трамп үүнийхээ дараа "Truth Social" хаягаараа ард иргэдэд баярын мэнд дэвшүүлсэн. Ингэхдээ нэлээн улс төрийн өнгө аястай мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр "Манай улсыг устгахын тулд чадах бүхнээ хийж байгаа ч амжилт олохгүй байгаа радикал зүүний новшнуудад бүгдэд нь зул сарын баярын мэнд хүргэе. Бид урьд өмнө хэзээ ч байгаагүй хүндлэлийг хүлээгээд байгаа билээ. Бурхан Америкийг ивээх болтугай" гэжээ. Мөн анхны бүрэн эрхийнхээ хугацаанд гаргасан амжилтуудыг давхар онцолсон байна.

Мэдээ танд ямар санагдав?
  • Бусдад хуваалцъя:

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8