УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатан иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг судалж, түүнийгээ ажил хэрэг болгохоор Норвеги улсын Алта хотод туршлага судлан ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард баруун тайгын Цаачидтай хийсэн уулзалтаа үр дүнд хүргэхийн тулд шууд Цагааннуур суманд очин Дэлхийн Цаа бугын малчдын VIII их хурлыг зохион байгуулж 9 орны төлөөлөлтэй уулзалт хийсэн билээ. Тус их хурлаар зохион байгуулагч гол төлөөлөлүүдэд "Монгол цаа болон цаачдын төлөө шийдвэрлэх гурван асуудлыг танилцуулж Тунхаглалд оруулахыг хүссэн билээ.
Нэгдүгээрт Монголын цаа бугын удмын санг сайжруулах, хоёрдугаарт Гадаад улсад мал эмнэлэг, түүн дундаа цаа бугын дагнасан эмчээр баруун болон зүүн тайгаас тус бүр нэг хүнийг сургах, гуравдугаарт Цаачдыг тодорхой хугацаагаар бусад улс орны цаачидтай туршлага судлах, харилцан солилцоо хийх асуудлуудыг дэвшүүлсэн билээ. Амласан ёсоороо туршлага судлахаар Норвеги улсын Алта хотод ажиллаж байна.
Монгол болсон Дэлхийн Цаа Бугын малчдын холбооноос Монгол улсын цаа бугын эмч бэлтгэх, залуу цаачин хосуудын солилцоо, цаа бугын удмын сангийн асуудлыг шийдвэрлэж ажиллахаа амласан билээ. Дээрх асуудлуудаа шийдвэрлэхээр Норвеги улсад ажиллаж байна.

Сэтгэгдлүүд (0)