Joy.mn
0%

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Цаг үеийн мэдээ мэдээлэл

Энх тайвны Зөвлөлийг албан ёсоор байгуулж, Монгол Улс анхны гишүүдийнх нь нэг боллоo

Энх тайвны Зөвлөлийг албан ёсоор байгуулж, Монгол Улс анхны гишүүдийнх нь нэг боллоo

Images
Нийтэлсэн:
S.Oyundari
Нийтэлсэн огноо:
1 долоо хоногийн өмнө
26/01/23 06:55
Хандалт
27 уншсан
0 сэтгэгдэл

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн санаачилсан Энх тайвны Зөвлөлийг албан ёсоор байгуулж, Монгол Улс анхны гишүүдийнх нь нэг боллоо. Швейцарын Давос хотноо үргэлжилж буй Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр тус зөвлөлийн нээлтийн арга хэмжээ болж, Монгол Улс гишүүн орноор нэгдсэнийг батлах баримт бичигт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гарын үсэг зурав.

Энх тайвны Зөвлөл нь дэлхийн геополитикийн тогтвортой байдлыг дэмжин ажиллах болохыг Дональд Трамп онцолсон ч АНУ-ын гол холбоотон орнууд энэ тал дээр хуваагдмал байр суурьтай байгаа. Зөвлөлийн зорилгын талаар Дональд Трамп "Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг олон улсын олон байгууллагатай хамтран ажиллана" хэмээн тайлбарлажээ. Мөн "Зөвлөл бүрэн байгуулагдсанаар бид НҮБ-тай хамтран бүхнийг хийх боломжтой болох юм. НҮБ-д нүсэр их бололцоо бий гэдгийг би байнга хэлдэг" хэмээн нэмж дурдсан байна. 

Зөвлөлийн дүрмийг хүчин төгөлдөржүүлж, албан ёсны олон улсын байгууллага болгох нээлтийн ёслолд Д.Трампын улс төрийн холбоотнууд болох Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар, мөн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Казахстан, Монгол, Турк, Азербайжан, Болгар зэрэг 19 орны төрийн тэргүүнүүд, өндөр дээд албан тушаалтнууд оролцож, үүсгэн байгуулагч гишүүд нь болцгоолоо.

Мэдээ танд ямар санагдав?
  • Бусдад хуваалцъя:

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8