Газарзүйн хичээлийн ачаар зуу зуун хүний амь аварсан “Эргийн сахиусан тэнгэр"
S.Oyundari
3 долоо хоногийн өмнө
25/12/29 06:4697 уншсан
0 сэтгэгдэлГазарзүйн хичээлийн ачаар зуу зуун хүний амь аварсан Тилли Смит охиныг “Эргийн сахиусан тэнгэр “ хэмээн нэрлэдэг.
2004 оны 12-р сарын 26-нд Тилли охин гэр бүл, дүүтэйгээ Тайландын Пукет дахь Май Кхао эрэгт амарч байжээ. Эрэг тайван, тэнгэр цэлмэг байсан ч Тилли далайн хөдөлгөөн хэвийн бус байгааг анзаарчээ. Далайн ус ердийнх шигээ давалгаагаа татах хөдөлгөөн хийхгүй харин эргийн элсийг түлхэн, далайн гадарга хөөсөрч, хийжүүлсэн ундаа шиг оргилж эхлэв. Энэ үзэгдэл нь хоёр долоо хоногын өмнө газарзүйн хичээл дээрээ заалгасан цунами болохын өмнөх шинж тэмдэгтэй төстэй байв.
Газар зүйн багш Эндрю Кирни 1946 онд Хавайд болсон цунамигийн бичлэгийг үзүүлэн ер бусын далайн хөдөлгөөн, буцалж буй мэт хөөсрөх шинжүүдийг тайлбарлажээ.
Охин цунами ирж байгааг мэдэгдэн айсан хоолойгоор хашгирч эхлэв. Гэвч Тиллигийн эцэг эх нь эргэлзэж байв, ямар ч давалгаа алга, тэнгэр сайхан байна. Тэдний хажууханд наранд биеээ ээн хэвтэж байсан Япон жуулчин Тиллигийн “ цунами” хэмээн давтан хэлээд байхыг сонсоод дөнгөж саяхан Суматра арал дээр газар хөдлөлт болсон мэдээ уншсанаа эцэг эхэд нь сануулав. Тэд бүгд яаран сандран зочид буудлын ажилчдад дуулган далайн эрэг дээрхи хүмүүсийг холдуулж амжжээ. Хамгийн сүүлд ээж Пенни нь далайн эргээс холдоход түүний ард далайн давалгаа шуугин архирах чимээ дөхөж байсан гэнэ. Тэд гэр бүлээрээ амжин буудлын 2 давхарт гархад 9 м хагас өндөр эхний цунами давалгаа орж ирж байсан гэдэг. 2004 оны Энэтхэгийн энэ далайн цунами 14 орны 230,000 гаруй хүний аминд хүрч, эргийн бүхэл бүтэн сууринг сүйтгэжээ. Гэвч Май Хао далайн эрэг дээр нэг ч хүний амь эрсдээгүй. Учир нь нэг хүүхэд газарзүйн хичээлээ санаж байсан юм.
Эндээс бид боловсрол гэдэг ямар чухал болохыг !
Амьдралд хэрэгтэй хими, газарзүй, физикийн хичээлүүдийг 12 жилийн боловсролын системээс хасахгүй байхын чухалыг!
Мөн тэр япон жуулчин шиг ойр орчимын мэдээ сонсож сонор соргог байх хэрэгтэй юм байна шүү.
Япончууд ч байнгын бэлэн байдалтай амьдарч сурсан хүмүүс болтой, хаана газар хөдөлж юу болж байгаа олон янзын апп- ууд хэрэглэдэг, мэдээлэл сайн авдаг биз
Сэтгэгдэл үлдээх
Хайлт хийх
Их хандалттай
-
ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ
- 26/01/12
-
Гэрэл рүү сэл
- 26/01/18
Сэтгэгдлүүд (0)