Үндсэн агуулга руу шилжих
2026 оны 11-р сарын 21
Орхон -16° USD 3607.00▼EUR 3961.93▲CNY 540.35▼RUB 44.04▲

Хайлт: хэн

Мэдээ (26)

Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй
12-Р Сар 24
Гадаад мэдээ · 262 уншсан

Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй

БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд дэлхийн мөсөн голуудын тэн хагас орчим нь устаж үгүй ​​болно гэж “Nature Climate Change” сэтгүүлд Швейцарын судлаачдын даваа гарагт нийтэлсэн шинэ судалгаанд дурджээ.

Үргэлжлүүлэн унших
БНСУ-ын алдарт жүжигчин Шин Мин А, Ким Ү Бин нар 10 жил үерхсэний эцэст хуримлалаа
12-Р Сар 24
Гадаад мэдээ · 277 уншсан

БНСУ-ын алдарт жүжигчин Шин Мин А, Ким Ү Бин нар 10 жил үерхсэний эцэст хуримлалаа

БНСУ-ын алдарт жүжигчин Шин Мин А, Ким Ү Бин нар 10 жил үерхсэний эцэст хуримлалаа.  Хосууд тогтмол хандив өгдөг бөгөөд хуримынхаа үеэр "Hallym Burn" сан, "Asan" эрүүл мэндийн төв” зэрэг хэд хэдэн байгууллагад 300 сая вон хандивлажээ.

Үргэлжлүүлэн унших
Арванхоёрдугаар сарын 29-ний даваа гарагт бүх нийтээр амарна
12-Р Сар 20
Цаг үеийн мэдээ мэдээлэл · 210 уншсан

Арванхоёрдугаар сарын 29-ний даваа гарагт бүх нийтээр амарна

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний даваа гарагт бүх нийтээр амарна. Учир нь арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна.

Үргэлжлүүлэн унших
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
10-Р Сар 25
Уран зохиол, яруу найраг · 296 уншсан

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхнаа бусдаас битгий хармал Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх   Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг Ачийг чинь тэд бас бүү мартаг   Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд Гарцаагүй түүнийг нь олж хэл Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр Газар дээр нэг бус удаа тохиолдоно   Чамд дуралсан сайхан хөвгүүнийг Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь Чамд хайралсаных нь нь хариуд хайрла Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ   Бидний амьдрал авь адилхан Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно   Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно   Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй   Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном   Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла 

Үргэлжлүүлэн унших