Joy.mn
0%

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Цаг үеийн мэдээ мэдээлэл

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Иргэд алхаж, скүүтер, дугуй унах, автобусаар зорчихдоо "ногоон оноо" цуглуулж, цахилгааны төлбөр, түлшний хөнгөлөлт эдэлдэг болно

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Иргэд алхаж, скүүтер, дугуй унах, автобусаар зорчихдоо "ногоон оноо" цуглуулж, цахилгааны төлбөр, түлшний хөнгөлөлт эдэлдэг болно

Images
Нийтэлсэн:
.
Нийтэлсэн огноо:
3 хоногийн өмнө
26/01/17 08:55
Хандалт
19 уншсан
0 сэтгэгдэл

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Иргэд алхаж, скүүтер, дугуй унах, автобусаар зорчихдоо "ногоон оноо" цуглуулж, цахилгааны төлбөр, түлшний хөнгөлөлт эдэлдэг болно

-Нийслэлээс хэрэгжүүлж буй ногоон оноо бол бидний хэрэгжүүлж буй ажлын зөвхөн нэг хэсэг. Иргэд төрд хандаж ногоон байгууламж нэмэх, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний гудамжийг засварлуулах зэрэг санал, хүсэлтээ илэрхийлдэг. Эдгээр саналыг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор уг шийдлийг гаргасан. Үүний үр дүнд иргэд санал бодлоо илэрхийлснийхээ төлөө оноо авч, түүнийгээ өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах боломжтой байдлаар онооны системийг хэрэгжүүлье  гэсэн санал гарсан. 

Өнөөдөр шат шатандаа идэвхтэй шийдэл гаргагч бус шүүмжлэгчид олширчээ. Иймээс иргэд төрийн оролцоонд идэвхтэй хандвал үүнийг нь бид урамшуулдаг байя гэж шийдсэн. Улаанбаатар хотын иргэд өдөрт  дунджаар 1500-2000 алхдаг. Гэтэл ДЭМБ-ын зөвлөмжөөр хүн дунджаар 15 000 алхах ёстой. Иймээс иргэдийнхээ идэвх, эрүүл мэндэд нь анхаарч алхахыг уриалсан. Оноо цуглуулж тоглоом шиг зүйл хийж байна гэж зарим иргэд шүүмжилж байна. Тийм асуудал байхгүй. Эрүүл иргэнтэй хот болгохыг л уриалж байгаа санал юм.

Иргэд үүнд сайн дураараа хамрагдана. Ногоон оноо тооцох ажил одоохондоо журмын боловсруулалтын шатандаа явж байгаа. 2026 онд бид дахин 86 километр явган хүний замыг засварлахаар төлөвлөсөн. Гэхдээ бид явган хүний замыг засаад дуусах хүртэл нь хүлээх бус хамтад нь энэ шийдлээ хэрэгжүүлээд явбал зөв юм байна гэж харсан. Иргэд ногоон оноогоороо СӨХ, цахилгаан, ус, дулааны төлбөрөө төлөх боломжтой.

Мэдээ танд ямар санагдав?
  • Бусдад хуваалцъя:

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8