Joy.mn
0%

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Цаг үеийн мэдээ мэдээлэл

ОРХОН АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ДАРГА Д.ТУНГАЛАГ “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

ОРХОН АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ДАРГА Д.ТУНГАЛАГ “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Images
Нийтэлсэн:
S.Oyundari
Нийтэлсэн огноо:
3 долоо хоногийн өмнө
25/12/29 13:08
Хандалт
37 уншсан
0 сэтгэгдэл

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн зарласны 114 жилийн ойн энэ өдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн түүхэнд нэгэн баярт үйл явдал тохиож байна. 

28 жилийн туршид хүнлэг, энэрэнгүй үйлсийн төлөө зүтгэж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдралаа зориулж яваа Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дарга Дамбын Тунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Үйлчилгээний гавьяат ажилтан" хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.

Тэрээр, 1997 оноос хойш Орхон аймгийн Улаан загалмайн хорооны даргаар тасралтгүй ажиллаж, 21,300 гаруй гишүүн, 307 сайн дурын идэвхтэн, 28 анхны тусламжийн нөхөрлөл бүхий бүтцийг орон нутагтаа бий болгож, олон зуун Улаан загалмайчдыг бэлтгэн хүмүүнлэгийн үйлсийг түүчээлэн амжилттай ажиллаж байна. 

Мөн Япон, Австрали, Хятад, Финланд зэрэг улс орнуудын Улаан загалмайн нийгэмлэгүүдтэй хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийг дэмжих олон талт төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан. 

“Аврагч", "Бэлэн бай" тэмцээнүүдийг санаачлан тогтмолжуулж, иргэдийг гамшиг, ослын үед өөртөө болон бусдад туслах мэдлэг чадвартай болгох шинэлэг санаачилгуудыг гарган “Цусаа өгч амьдрал бэлэглэе" аяныг тасралтгүй өрнүүлж, аймгийн цусны нөөцийг бүрдүүлэхэд манлайлан ажиллаж ирсэн зэрэг түүний хүмүүнлэгийн олон гавьяат үйлсийг нь ийнхүү Төр засаг өндрөөр үнэллээ. 

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Тунгалаг Танд нийт Улаан загалмайчдынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэдээ танд ямар санагдав?
  • Бусдад хуваалцъя:

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8