Хүний хүүхдийг муухай хүүхэд гэж энхрийлдэг нь цаанаа нарийн учиртай
Эрт урьдын цагт нэгэн ноён сайхан охинтойгоо амьдран суудаг байжээ. Охин нь лусын дагинаас ч дутахгүй үзэсгэлэн гоо, бас эрүүл чийрэг, гал цогтой бүсгүй байжээ. Тэрээр цэвэр ариун сэтгэлтэй байв. Түүнд маш олон эрс дурлаж хайр сэтгэлээ илчилдэг байжээ. Гэвч тэр олон залуугаас нэг нь ч түүний зүрх сэтгэлийг эзэмдсэнгүй. Түүнд дурласан олон зүрхийг шархлуулжээ. Шархалсан зүрх болгонд нь илэрхийлэх боломж түүнийд байсангүй, зүрхнүүд өөр өөрсдийн ааш араншингаараа түүнийг хайрлана, эсэргүүцнэ, бас харамлана.
Нэг өдөр зэргэлдээ хошууны шунаглаараа зартай хараал жатгатай гаршсан ноён хүүдээ бэр гуйхаар ирж гэнэ. Охины аав санаа зовон эрс татгалзаж чадсангүй, дэмий л
– Энэ бол охины өөрийнх нь мэдэх асуудал гэж тойруулан өнгөрөөжээ.
Гэвч хэд хоногийн дараа ноён элч илгээж хариу нэхсээр байсан тул охиноосоо асуужээ. Охин
– Надад сэтгэлтэй хүн бий…, тэр хүн манай адуучин Хангал… гэж хэсэг түгдэрээд
– …Удахгүй та өвөө болно гэж хэлж гэнэ.
Нөгөө ноён үүнийг сонсоод давхин ирж, дэлбэртлээ уурлаж танай удмыг таслах болно, хараал жатга хийнэ, охиноо чинь гарсан хүүхдийн харсан хүн болгонд хайрлын нүд, сайн сайхан ерөөл нь миний хилэнгээс гарсан хараалын дамжуулах болно гэд амандаа элдв буруу үг хэлэн гэрийг нь нар буруу тойроод мордоод явж гэнэ.
Удалгүй охин нь төрж сайхан хүүтэй болсон ч нутгийн хүмүүс эргэж тойрох болгонд л хүүхэд халуун бүлээрэн өвчин ороосоор байв гэнэ. Охины аав бүхий л муу муухай лам бөөг гэх хүмүүсийг цуглуулж хараалын нь харинуул гээч ч тэд эс чадваа. Бүгд л хараалын хүчийг гайхан, хамаг шидээ барж, харин хүүхдийн аав ээж, ах дүүс бурхан тэнгэртээ найдахаас өөр замгүй болжээ хэмээн гаслав гэнэ.
Нэгэн өдөр хүүгийн аав адуугаа услах үедээ юу ч хийж чадалгүй хүүгээ “явуулж” харамсан мэгшин уйлж суутал
– Хүү минь яагаад уйлав гэх дууг сонсоод эргээд харвал их л ноорхой хувцастай ядруу бадарчин өвгөн зогсож байв.
их л ноорхой хувцастай ядруу бадарчин өвгөн зогсож байв.
Хүүгийн аав уйлсаар болсон явдлыг бүгдийг нь ярьж өгчээ. Өвгөн анхааралтай сонсоод хэсэг чимээгүй сууснаа:
— Энэ хүүхдэд хараал биш, хүний атаа хорсол, хэл ам шингэсэн байна. Үүнийг буцаах ганц л арга бий. Та нар өөрсдөө зүрх сэтгэлдээ ариун байж, хүүхдээ муухайгаар энхрийл. Хүний нүднээс, муу санаанаас хамгаалах нь тэр, — гэжээ.
Тэр өдрөөс хойш эцэг эх нь хүүгээ “Муухай”, “Жаахан муу банди”, “Муу жаал” хэмээн энхрийлж эхэлсэнд гайхамшигтайгаар хүүхэд өвчлөх нь багасаж, бие нь чийрэгжин, нүүрэнд нь инээмсэглэл тодорчээ. Нутгийн хүмүүс ч “энэ муухай хүүхэд юм байна” хэмээн тоохоо больж, атаархах нь ч үгүй болов.
Цаг хугацаа өнгөрөх тусам хүү эрүүл саруул, ухаалаг, сайхан сэтгэлтэй эр болж өсжээ. Харин хараал жатга илгээсэн ноён атаа жөтөөндөө өөрөө шаналж, нэр хүнд нь унаж, эцэстээ ганцаардсан гэдэг.
Тэгээд бадарчин өвгөн нэг л өдөр чимээгүйхэн явж одсон ч түүний хэлсэн үг нутгийнхны сэтгэлд үлдсэн байв.
Түүнээс хойш хүмүүс “Хүний хүүхдийг муухай гэж энхрийлдэг нь муу санаанаас хамгаалж, сайн хувь заяаг нь хадгалж байдаг” хэмээн ойлгодог болжээ.
Сэтгэгдэл үлдээх
Хайлт хийх
Их хандалттай
-
ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ
- 26/01/12
-
Гэрэл рүү сэл
- 26/01/18
Сэтгэгдлүүд (0)