Арьсаа гэрийн нөхцөлд цайруулах 3 үр дүнтэй арга

Зуны турш нарны нөлөөнөөс борлож харлаж, арьс чинь өнгөө алдсан бол үнэтэй тос бүтээгдэхүүн худалдан авалгүйгээр, гэрийн аргаар арьсаа цайруулахад үр дүнтэй, мөн илүү эрүүл, натурал үйлчилгээг бидний арьсанд үзүүлдэг.

#1 Тараг ашиглах

What Are the Benefits of a Yogurt Mask?

Тараг ашиглан нүүрээ цайруулах нь хамгийн энгийн, эрүүл бөгөөд үр дүнтэй арга. Бүхий л төрлийн арьсанд тохиромжтой учраас арьсандаа хэрэгтэй шим тэжээлийг авангаа доорхи аргуудаас туршиж үзээрэй.

  • Эрүүл монгол таргийг арьсан дээрээ зөөлөн түрхэж хэдхэн минут болгосны дараа халуун бүлээн усаар зайлж угаагаарай. Энэ аргыг өдөрт нэг удаа эсвэл 7 хоногт хэд хэдэн удаа хэрэглэхэд тохиромжтой.
  • Нэг хоолны халбага таргийг, хагас хоолны халбага зөгийн балтай хольж нүүр болон хүзүүндээ түрхээд 10-15 болгосны дараа бүлээн усаар угаагаарай.
  • Үүнээс гадна тарган дээрээ бага зэрэг нимбэгний шүүс, овъёос нэмж өтгөрүүлээд нүүрний маск хэлбэрээр тавьж болно, үр дүнд нь арьсыг цайруулж, мөн чийгшүүлж өгдөг.

#2 Алое буюу зуун наст ашиглах

3 homemade aloe vera face mask recipes

Таны гэрт ургадаг зуун настын ургамал маань арьсыг чинь цайруулах шидтэй гэдгийг мэдэх үү? Муу эсүүдийг устгаж, торгомсог гялалзсан арьсыг бий болгоход зуун наст маш их нөлөөг үзүүлдэг. 

  • Нэг ширхэг зуун настын навчыг авч голоор нь хуваана.
  • Дунд нь байх гелийг халбагаар авч нүүрэндээ түрхэнэ.
  • 30 минут өнгөрсний дараа хүйтэн усаар зайлна.

#3 Нимбэг хэрэглэх

Нимбэг нь өөртөө арьс цайруулах үйлчилгээтэй витамин C агуулдаг учраас арьс цайруулахад түгээмэл ашиглагддаг. 

  • Шүршигч саванд нимбэгнийхээ шүүсийг шахаж хийгээд яг түүнтэйгээ адил хэмжээний ус нэмж холиод өдөр бүр нүүрээ угаасны дараа цацаж хэрэглээрэй.
  • Нимбэгээ голоор нь зүсч усанд хэсэг зайлсныхаа дараа шүүсийг нь хөвөн дээр шахан нүүрээ арчих.
  • 1 хоолны халбага нимбэг, ижил хэмжээний зөгийн балыг хольж 10-15 мин болгоод зайлах нь арьсыг чинь цайруулах гайхалтай маск болж өгнө.
  • Нимбэгээ өдөрт олон удаа, хэт хүчиллэг байдлаар нь буюу дангаар нь түрхэхээс зайлсхийгээрэй. Харшил өгч, загатнах шинж тэмдэг илэрвэл яаралтай арилгаад, дахин бүү хэрэглээрэй!

Эдгээр бүтээгдэхүүнүүд ихэнхи нь гэрийн чинь хөргөгчинд байдаг эрүүл, байгалийн гаралтай учраас арьсанд чинь сөрөг нөлөөгүй “натурал”, эрүүлээр цайруулах болно. 

Xx, Joy

Load More
Something is wrong.
Instagram token error.