2017 онд хаагуур аялах вэ?

Хүн бүр амьдралдаа заавал аялах ёстой байдаг гэдэг. Харин жихүүн өвөл өндөрлөж урин хавар айсуй… Та аялалдаа бэлэн үү? 2017 оныг илүү дурсамжтай, адал явдалтай, мартагдашгүй жил болгохыг хүсч байвал доорхи орнуудаар ганцаараа эсвэл гэр бүлээрээ заавал аялж үзэхийг санал болгоё. Мөн доорхи газруудаар өнгөрсөн жил болон энэ жилийн эхэнд маш олон хүмүүс очиж үзэж сонирхож байгаа гэнэ шүү. Та яагаад нэгдэж болохгүй гэж?

1. Исланд болон Канад

Канад болон Исландын хүйтэн цаг агаар энэ жил олон хүний сонирхлыг татаж маш олон хүмүүс аялаж байгаа. 2017 онд заавал аялах орны тоонд орсон нь ганцхан жилийн дотор хайлтын үр дүнд 2 дахин ихсэж хамгийн алдартай 2 “cool” газраар тодорсон юм. Мөн энэ жил Канадын 150 жилийн ой тохиож байгаа учраас маш олон баярын өдрүүд тохиох боломжтой болно шүү!

Ванкувер, Монтрел, Торонто хотууд хамгийн их жуулчдыг татаж байна.

2. Грек, Бали

Бали арал энэ жил хамгийн эрэлттэй нь байгаад зогсохгүй Грек хот мөн хамгийн их хайгдсан хотуудын жагсаалтад оржээ. Тэгээд ч Бали арлаар аялахад үнэндээ үнэ өртөгийн тийм ч их байдаггүй аж. Тийм учраас Бали арал, Грекийг битгий орхиорой!

3. Европын томоохон хотууд

Аяллын төлөвлөгөөндөө Парисийг оруулаагүй хүн гэж байдаг гэж үү?

Судалгаанаас үзэхэд хамгийн их жуулчдыг татаж буй сонирхолтой Европын орнуудад Лондон, Парис, Ром, Барселона багтжээ.

4. Илүү их байгаль, илүү гүнд

Аялалын хамгийн чухал зүйл бол байгал дэлхийгээ илүү их судалж, олон орны төрөл бүрийн соёлтой танилцаж, хэдийгээр уйтгартай мэт санагдавч чимээ аниргүй уул талаар аялаж газар үзэх байдаг шүү дээ. Тийм болоод ч энэ жилээс хөл хөдөлгөөн ихтэй хотуудаар бус байгалтай илүү холбогдсон орнуудаар хүмүүс аялахыг илүүд үзэх болсон. Ууланд авирч, гол горхи далайг урсгалыг ширтэж, онцгой соёлуудтай танилцах нь жинхэнэ адал явдал биш гэж үү? Зөвлөх газрууд гэвэл Египет, Ойрх Дорнод, Морокко, Африк гэх мэт газрууд багтаж байна. ?

5. Зүүн өмнөд Ази ба дарвуулт завин аялал

Хэрвээ энэ жил үнэхээр том аялал хиймээр байгаа бол далайгаар аялахыг зөвлөе. Ялангуяа зуны саруудад дарвуулт завиар аялаж, гүн цэнхэр далайд тусгай оройн зоог барингаа орчин тойрноо ширтэн явах нь аялагчдад мартагдашгүй дурсамжийг өгдөг.

Ихэнхи жуулчид Бали, Өмнөд Ази, Тайландад дээрхи аялалыг хийдэг, учир нь эдгээр хотууд Америк, Европын хотуудаас үнэ өртөгийн хувьд арай хямд байдаг аж.