Өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэх чухал зөвлөмж

Хүн бүрт өөртөө итгэлтэй чанар өдөр тутамд хэрэг болдог. Өөртөө итгэлгүй мэдрэмжийг авах үеүд, мэдрэх шалтгаанууд олон бий. Биеийн чинь аль нэг хэсэг таалагдахгүй, хүмүүсийн чаддаг боловч чиний чаддаггүй тэр чадвар гэх мэтчилэн өөртөө итгэлгүй мэдрэмжийг өгдөг зүйлс олон байдаг ч өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх огт боломжгүй гэсэн үг биш. Тиймээс чамд туслах 5 чухал зөвлөмжийг хүргэе:

↠Өөртөө итгэ

Өөртөө итгэсэн үед хэний бодол чамд чухал санагдах, санагдахгүй байх тийм сонин санагдахаа болино. Чиний л амьдрал учраас өөртөө л итгэсэн цагт бүхнийг хийж чадна, бусад хүмүүсийн төлөө биш өөрийнхөө төлөө хийж байгаагаа ойлгож эхлэх болно. Зөвхөн чи л энэ амьдралдаа өөрийгөө дэмжиж, хайрлах хүн.

quotes, believe, and words image

↠Битгий зүгээр л амьд юм шиг яв. Амьдар.

Чи зөвхөн ганц амьдралтай. Ганцхан боломж. Бүхий л илүү хэрэггүй асуудлуудыг бодож шаналахаа болиод эрсдэл хий. Байнга хийгээд байдаггүй тэдгээр зүйлсээ хий, ингэвэл яах бол, тэгчихвэл юу гэх бол гэсэн дэмий бодлуудаа хаяад ганц олдох амьдралаа зоригтойгоор өнгөрүүл.

fashion, girl, and coffee image

↠Өөрийгөө бусадтай харьцуулахаа боль

Чи яг байгаагаараа л төгс. Одоо байгаа чинь л хангалттай учраас өөртөө битгий эргэлзэж бай. Бусад хүмүүс дээр биш зөвхөн өөр дээрээ л анхаар. Хүн бүр өөр өөр замыг туулдаг, хүн бүр өөр өөр онцлог шинжүүдтэй байдаг учраас зөвхөн өөр дээрээ анхаарч өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь байж, өөрийгөө сайжруулсаар байвал чи хэнээс ч илүү өөртөө итгэлтэй, аз жаргалтай нь болох болно.

quotes, wonderful, and words image

↠1,2,3…Амьсгаа аваарай

Гүнзгий амьсгаа аваад тайвшир. Битгий стресст, битгий сандар. Чи байгаагаараа л гайхалтай гэдгээ сана, тэгээд өөртөө итгэлгүй мэт энэ мэдрэмжийг үүсгэж буй мөчийг зоригтойгоор даваад жүжиглээд ч болов өөртөө итгэлтэй юм ши байгаарай.

“Fake It Till You Make It.”

fashion and pink image

↠Хүн бүрт таалагдах гэж хичээхээ боль

Чи хэзээ ч хүн бүрт таалагдахгүй, таалагдах ч албагүй. Өөрийнхөөрөө л байхад хангалттай. Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө өөрчилж дүр үзүүлэх хэрэггүй. Чамайг өөрийнхөөрөө байгаа цагт л амьдралд чинь чамайг жинхнээсээ хайрлаж, хүлээн зөвшөөрөх хүмүүс орж ирнэ, надад итгээрэй!

quotes, pink, and text image

☾ l o v e y o u r s e l f ☽

Love, Joy.