Сурагч бүрт байх хэрэгтэй 7 апп

Ухаалаг утас хэрэглэдэггүй сурагч гэж орчин үед бараг л байхгүй. Тэгээд ч тэр үү, оюутан сурагчид утас, ухаалаг төхөөрөмжөө ихэвчлэн буруу зүйлд ашиглаж цагаа үрдэг.

Харин утсаа өөртөө хэрэгтэй, зөв зүйлд ашиглаж чадвал эсрэгээрээ энэ нь бидэнд цаг хэмнэж, төлөвлөж, суралцаж, хичээлдээ сайжрах тал дээр маш том тус дэм болж болдог учраас та нартаа өнөөдөр өөрийнхөө хэрэглэдэг болон заавал татаж суулгаж ашиглах 7 аппийг танилцуулъя.

1. Any.do

Хэдэн мянган хүмүүс энэ аппийг өдрийн төлөвлөөгөө зохион байгуулахдаа ашигладаг. Хэрвээ та to-do list гаргах дуртай бол энэ апп төгс тохирно. Өөрийн дуу хоолойгоо ашиглаж шинээр хийх зүйлс нэмэх боломжтой, олон төрлийн төхөөрөмж дээрээсээ зэрэг ашиглах боломжтой, дээрээс нь утасны чинь дээд талын widgets хэсэгт орж харагддаг учраас үргэлж жагсаалтаа харахад бэлэн.

iPhone Screenshot 1iPhone Screenshot 3

2. TED

Одоо бүх алдартай, гайхалтай, ухаалаг хүмүүсийн зөвлөгөө, лекц чамд байдаг болчихлоо л гэсэн үг! Бизнес экспертүүд, багш нар, дуучид гээд олон төрлийн салбарт тэргүүлж яваа мундаг хүмүүс чамайг шинээр сэтгэж, илүү ухаалаг болоход туслах болно.

TED

3. Quizlet

Хэл сурж буй бүхий л хүмүүст заавал байх ёстой апп-уудын нэг нь Quizlet. Quizlet дээр та өөрийн цээжлэх үгнүүдээ флашкард болгож сэт үүсгэн утсандаа үргэлж хадгалан сэргээн санаж цээжлэж байхад тусладаг. Мөн 18-с дээш хэл дээр шинэ үгнийхээ дуудлагыг нь сонсч болдог ба зургаар, тест хэлбэрээр, эсвэл өгүүлбэр нөхөх гэх мэт төрөл бүрийн аргаар өөрийгөө шалгаж болдог давуу талтай. Хэрэв SAT/ACT/TOEFL/IELTS г.м түгээмэл шалгалтууд өгөх гэж байгаа бол заавал шинээр үг бүрээ бүртгэх шаардлагагүй: маш олон хүмүүсийн аль хэдийн үүсгэсэн файлуудыг харж хадгалж авч болдог.

iPhone Screenshot 5iPhone Screenshot 1

4. Duolingo

Гадаад хэлийг илүү зугаатайгаар, амархан замаар сурахыг хүсч байгаа бол энэ апп яг тохирно. Өдөр бүр богино, товчхон хэрнээ үр дүнтэй хичээлүүд/сонсгол, уншлага, бичих гэх мэт чадваруудыг тань маш хөгжилтэй аргаар дээшлүүлдэг/ нь таныг хэдхэн хоногийн дараа сурч буй хэлэндээ сайн болоход туслана. Хэлний сонголтууд гэвэл маш олон бий…

iPhone Screenshot 1iPhone Screenshot 2

5. Dropbox

Оюутан сурагчид бидний хувьд тоо томшгүй файлуудыг хадгалж, шилжүүлэх шаардлагатай болдог нь худлаа биш /санаа алдав/. Dropbox үүнийг илүү хөнгөвчилж өгдөг. Анх би үүнийг компьютерээсээ утасруугаа ямар нэг зураг, бичлэг шилжүүлэх үедээ ашигладаг байсан, учир нь зураг, бичлэгийг маш өндөр чанартайгаар дамжуулж өгдөг давуу талтай. Зураг, бичлэгээр ч хязгаарлагдахгүй, өөр олон файлуудыг 2GB-д багтаан аюулгүйгээр хадгалах боломжтой.

iPhone Screenshot 1iPhone Screenshot 5

6. Pomodoro

Хэдийгээр маш олон апп татлаа ч яг ч бүтээмжтэй, үр дүнтэй суралцаад хичээлээ хийгээд сууна гэдэг бас л хэцүү. Үр бүтээмжтэй байх үед яг 2 зүйлс хамгийн хэцүү асуудал болж гарч ирдэг: 1. эхлэх, 2. сатаарах зүйлс. Харин помодоро яг энэ асуудлуудыг шийдвэрлэх шийдэл нь болж өгдөг. Тархи чинь хэзээ амрах шаардлагатай, тэр үедээ амарч, мөн ямар ч сатаарах зүйлгүйгээр зөвхөн хийж буй зүйлдээ төвлөрснөөр маш хурдан бүтээмжтэй болдог.

iPhone Screenshot 1iPhone Screenshot 2

7. Nike training club

Сурагчид зөвхөн сурдаг гэж хэн хэлж байна? Энэ аппийг би хувийн зүгээс зөвлөмөөр санагдаад. Өөрт тохирсон бүх төрлийн дасгалуудыг татаад яг цагын дагуу заавартай нь хийлгэдэг. Завтай үедээ, гэртээ байхдаа утсаа урдаа тавьж байгаад л хийж өгнө шүү дээ. Ажиглаад их амархан үр дүнгээ өгдөг, бүх түвшинд 130+ дасгалууд байдаг учраас хүссэнээ сонгоод хийх боломжтойгоороо давуу талтай ба мэргэжлийн багш нараас зөвлөж буй юм шүү.

iPhone Screenshot 1iPhone Screenshot 3