Амралтаараа үзэж болох гоё кинонууд

Энэ зуныг гоё киногүйгээр төсөөлшгүй. Зуныхаа амралтаар уйдсан үедээ кино үзэхээр төлөвлөж байгаа ч ямар кино үзэхээ шийдэж чадахгүй байгаа бол заавал үзэх хэрэгтэй гэж бодож байгаа өөрийн үзсэн 5 гайхалтай, мартагдашгүй киноны санаануудыг бичлээ.

#1 Never Gone

2016 онд бүтээгдсэн хайр дурлалын тухай Хятад кино. Миний үзэж байсан Хятад кинонуудаас хамгийн сэтгэлд хоногшсон, гайхалтай кино. Su YunJin хэмээх боломж муутай айлын охин сайн сургуульд орохоор ахлах сургуульдаа шилжиж ирэхэд баян айлын сургуульдаа алдартай ChengZheng түүнд дурлаж орхидог. Хэдийгээр тэдний амьдрал хоорондоо эрс тэс ялгаатай боловч үл харгалзан тэд хамтдаа аз жаргалтай байх хэдий ч мөнгөний асуудлаас болж маргалдан эцэст нь бие биенээсээ холддог. Гэхдээ муухай төгсдөг кино биш шүү❤

#2 Wonder Woman

Надаар хэлүүлэлтгүй энэ гайхамшигтай кино аль хэдийн нээлтээ хийчихээд шуугиан тарьсан. Эмэгтэй хүний биеэ даасан, хүчирхэг, өөртөө итгэлтэй, бишрэм чанарыг харуулж өгсөн учраас заавал үзэх хэрэгтэй. Гайхамшигт эмэгтэй хэний ч тусламжгүйгээр, өөрийн хүчээр өөрсдийгөө хамгаалж чадахгүй ард иргэдийг хамгаалахаар зоригтойгоор тулалддаг тухай, санаандгүй тааралдсан найз нөхөдтэйгээ хамтран бүх аюулыг зогсоож, хайр гэдэг хичнээн хүчтэй гэдгийг харуулж өгсөн кино.

#3 Edge of Seventeen

Энгийн нэгэн 17 настай ахлах сургуулийн сурагч өсвөр насны охиноор төлөөлүүлэн өсвөр насны хүүхдүүдийн амьдрал хичнээн төвөгтэй, ямар их бэрхшээлүүд учирдаг, ямар их мэдрэмжүүдийг туулж гардаг тухай гардаг. Өөрөө өсвөр насны хүүхэд болохоор энэ кино их дотно санагдаад байсан юм. Хэдийгээр үнэнч бус найз нөхөд, шохоорхдог хүмүүс, сурлага хичээл гээд бүх зүйл маш төвөгтэй санагдаж болох ч энэ бүхэн өнгөрөх учраас тэвчээртэй байхыг сурч авах болно. Хэрвээ чи өсвөр насных бол заавал үзээрэй.

#4 The Perks of Being a Wallflower

Wallflower (нэр үг)

Нийгмийн ажилд тийм ч идэвхтэй оролцоод байдаггүй, хүмүүст анзаарагдаж анхаарал татдаггүй, бүрэг ичимхий хүн. 

Энэ киног үзэх болсон шалтаан нь Wallflower гэсэн үг нь миний сонирхлыг татсан хэрэг. Ямар нэг байдлаар яг миний тухай илэрхийлэх юм шиг санагдсан хэрэг.  Дээрэлхүүлэхээ больж, бусадтай энгийнээр харилцаж, нийгэмд идэвхтэй оролцон, өөрийгөө нээхийг хүсдэг өсвөр насны ичимхий хүүгийн тухай өгүүлдэг. (өсвөр насны кинонууд хэтэрхий үзээд байгаа бололтой) Гэвч өөрийгөө нээж, шинэ зүйлсийг туршиж, гайхалтай дурсамжуудыг бүтээж, өөрийг чинь ойлгох найз нөхөдтэй болох боломж үргэлж байдаг гэдгийг энэ киноноос харж болно.

#5 Despicable Me 3

Хэзээ ч уйдашгүй, сонирхолтой үйл явдлаараа үзэгчдээ аль хэдийн татсан Despicable Me киноны 3-р анги энэ удаа Грү өөрийн ихэр ахтайгаа уулзаж дахин нэг удаа хорон санаат төлөвлөгөө боловсруулан ажиллах ятгалганд нь өртсөнөөр гайхамшигтай үйл явдал эхлэнэ.  Түүний хөгжилтэй адал явдал яалт ч гүй энэ уйтгартай өдрүүдэд чинь өнгө нэмнэ.

Xx, Joy❤

Инстаграм дээр биднийг дагаж урам зориг өгөх үнч үгс, шинэ нийтлэл, гоё мэдээллүүдээс хоцрохгүй байгаарай!😊👇

Load More
Something is wrong. Response takes too long or there is JS error. Press Ctrl+Shift+J or Cmd+Shift+J on a Mac.