Хэрхэн залхуурлаа давж, хичээл хийх урам зоригтой болох вэ?

Үргэлжийн хичээл хийх урам зоригтой байна гэдэг байж боломгүй, ядармаар эсвэл ядаргаатай, мөн хэцүү зүйл.

Гэвч урам зориггүй байлаа гээд чамайг хөдөлгөх ямар нэгэн ид шидийн хүчийг хүлээн хичээлээ хийлгүй, хөдөлмөрлөлгүй сууна гэдэг ч мөн байж боломгүй. Зөв үедээ амарч, зөв үедээ өөрийгөө зорижуулж суралцаж, ажиллаж хөдөлмөрлөх нь оюутан сурагчдын хувьд  маш чухал дадал учраас эрч хүчтэйгээр, өөдрөгөөр хичээллэх бяцхан зөвлөгөөнүүдийг бэлтгэлээ.

#1 Зорилгоо өөртөө сануулах.

Мэдээж зорилго л бидний бүх хүчээ дайчлан хичээх хамгийн үр нөлөөтэй, том шалтгаануудын нэг болдог. Тиймээс урам зориггүй болсон үедээ өөртөө яагаад одоо залхуурч суух цаг биш эсрэгээрээ хичээх цаг нь вэ? гэдгийг өөртөө сануулж, мөн үүний ард одоо л гарчихвал үр дүн нь хичнээн их аз жаргалыг чамд бэлэглэх вэ? гэдгийг бодоож үзээрэй.

#2 Талархал – Өөрийгөө шагнаарай!

Мөрөөдөлдөө хүрэх өндөр оргилынхоо эхний алхмыг хийж, бяцхан зорилгодоо хүрсэн бол өөрийгөө шагнаарай. Ингэснээр чиний тархи аливаа хөдөлмөрийн дараа сайн үр дүн ирдэг гэсэн ойлголтыг авч хичээллэж хөдөлмөрлөх бүрт гайхалтай үр дүн чамайг хүлээж байгаа гэдгийг сануулж эхэлдэг. 

#3 Just Do It -Зүгээр л хичээлээ хийж эхэл

Яг хичээл хийх болохоор илүү олон сонирхолтой, амар, гоё хийж болох зүйлс гараад ирдэг. Хэдийгээр инстаграм ухаад, зурагт үзээд суух нь илүү гоё ч аль зүйл нь “ирээдүйн чи”-д хамгаас хэрэгтэй вэ? гэдгийг өөрөөсөө асууж үзээрэй. Хэдийгээр хэцүү санагдавч эхний 15-20 минут өөрийгөө хүчлээд суугаад үзэхэд үүний дараа хийж буй зүйлдээ аль хэдийн дасчихсан байдаг онцлогтой. 

#4 Дуу – Эрч хүчийг бэлэглэх хамгийн “хөөрхөн” эх сурвалж

Эерэг бодлууд, эерэг сэтгэл санааны эх үүсвэр болдог учраас дуу сонсоно гэдэг хамгийн хялбар арга. Дуртай эсвэл цоглог дуунууд тавих үед өөрийн эрхгүй хичээл хийх урам зориг мэдрэгддэг гэдэгтэй чи санал нийлэх үү? Эндээс хичээлээ хийж байхдаа сонсох дуунуудын жагсаалтыг уншаарай. 

Xoxo, Joy