Эмэгтэй хүн бүрт байх ёстой 4 гоо сайхны бүтээгдэхүүн

Үзэсгэлэнтэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж хаана байх билээ?

Бид бүгд л гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэж, хөөрхөн байхыг хүсдэг нууц биш. Харин энэ зорилгыг маань гоо сайхны бүтээгдэхүүнүүд буюу дотны найзууд маань биелүүлэхэд тусалдаг. Тэгвэл чамайг үзэсгэлэнтэй, хамгийн гол нь харагдах байдлаасаа бус тэр чигээрээ гэрэлтсэн, дур булаам харагдахад ямар бүтээгдэхүүнүүд тусалдаг гээч?

#1 Гоё үнэртэй + Гайхалтай чийгшүүлэгч тос

Бид үргэлж л арьс, үс, косметикийн бүтээгдэхүүнүүддээ дарагдаад үлдсэн биеэ арчилахаа мартчихаад байдаг талтай. Хэдийгээр орой бүр гарын тос түрхдэг ч усанд орсныхаа дараа бүр биеэ чийгшүүлээд байдаггүй. Учир нь биеэ арчилна гэдэг чинь зөвхөн өглөө 8 цагт босч дасгал хийхийг хэлдэггүй. Биеэ гуужуулж, тос түрхэж хэрэгтэй чийгшлийг нь тогтмол өгч байх хэрэгтэй. Бидний дуртай гүзээлзгэний үнэртэй “MY DAYRDREAM IS STRAWBERRY” тосыг эндээс аваад биеэ чийгшүүлэнгээ хамгийн гоё үнэртэй нь болоорой. 🍓💕☺️

#2 Хуурамч сормууснаас илүү дээр сормуусны будаг

Заримдаа primer-гүй явахад зүгээр, Highlighter-гүйгээр явсан ч болно бас хөмсгөө зурахгүйгээр ч явах боломжтой байдаг. Гэвч сормуусны будаг бол өөр хэрэг. Хамгийн чухал өөрт тохирох тэрхүү сормуусны будгаа олчихвол заримдаа хуурамчийг зүүснээс ч гайхалтай эвтэйхэн бас үзэсгэлэнтэй нүдийг бий болгоход том үүрэг гүйцэтгэдэг юм шүү. Эндээс бидний дуртайг аваарай!

#3 Өдрийн турш хамгаалах нарны тос

Нарны тосыг дурдахгүй байхын аргагүй. Учир нь нүүрээ будсан ч бай, будаагүй ч бай бидний арьсыг төрөл бүрийн бохирдол, тоос шороо, нарны хурц туяанаас хамгаалах чухал бүтээгдэхүүн бол маргаанүй нарны тос. Ялангуяа өвлийн улиралд арьсаа эмзэгшихээс хамгаалж байхын тулд өдөр бүр алгасалгүй нарны тосыг хэрэглэж хэвшээрэй!

#4 Чамайг илэрхийлэх онцгой үнэр

my craziness is mango - Body Lotion Spray

Гайхалтай үнэрийг өдрийн турш өөрөөсөө үнэртүүлж явна гэдэг мэдээж бидэнд ч таатай, мөн бусдад ч таатай мэдрэмжийг өгдөг. Хэрвээ өөрт тохирох, чамайг л илэрхийлэх тэрхүү үнэрийг олж амжаагүй бол FRUTTINI-ийн олон төрлийн мистийг туршиж үзээрэй. Үнэртэй ус биш, мист буюу спрай гэдгийг нь анхаараарай. Арай зөөлөн үнэртэй, үнэрээ богино хугацаанд баридаг, мөн биедээ цацаж хэрэглэх ёстой юм. Гэхдээ өөрөөсөө манга жимс, эсвэл гүзээлзгэнэ /өөр олон төрөл бий/ үнэртүүлээд алхана гэдэг гайхалтай биш гэжүү..🍓🥝🍉  Эндээс аваарай.

FRUTTINI MONGOLIA-аас бүтээгдэхүүнүүд захиалахыг хүсвэл 99867077

Xoxo, Joy❤️