Апп тойм: Бүтээлч байхад туслах Pinterest!

Өдөр тутамдаа бүтээлч байх нь биднийг илүү сонирхолтой, онцгой, дүүрэн өдрүүдийг өнгөрүүлэхэд тусалдаг. 

Тийм учраас өнөөдөр тийм ч олон хүний ашигладаггүй, мэддэггүй апп болох Пинтерест-ийг дурьдахаар шийдлээ. Учир нь хэрвээ чи ашигладаггүй бол, … ашиглах хэрэгтэй. Одоо.

Энэхүү апп нь хэрэгтэй бяцхан зөвлөгөөнүүд, күүл нийтлэлүүд, цаашлаад маш өвөрмөц зурагнуудыг олоход тусалдаг. Үс засалт, хувцас загвар, аялалын зурагнууд, блог хөтлөх талаар зөвлөгөө, гадаад сайтууд дээр байх сонирхолтой блогуудын нийтлэлүүдийг олж унших боломжтой. 

Өөрийн чинь сонирхолд нийцэхүйц пин-үүдийг хадгалдаг хэдэн мянган хүмүүсийг дагаж, өөрт таалагдсан пин-үүдээ тусгай самбарууд үүсгэж хадгалах боломжтой. (Дараа нь харахад хичнээн урамтай гээч) Жишээ болгож миний хаягийг хараарай (Бас дагаарай! Би аймар гоё зүйлс хадгалдаг шүү..😋😊)

Пинтерест гэдэг нь бараг л мини гүүгл-тэй адил. Тиймээс байхгүй зүйлс бараг байхгүй. Англи хэлний 26 цагаас эхлээд яаж саван хийх тухай хүртэл хөөрхөн зурагнуудаар харуулж өгсөн байдаг учраас энэ апп дотроос санаа авч чи олон зүйлсийг “бүтээж”, олон зүйлсийг судалж мэдэж, суралцах боломжтой. ❤️

  • Otgonchimeg Munkhbat

    bayarllaa goy yum bna

  • баярлалаа!