Яагаад бидэнд хэзээ ч хангалттай цаг байдаггүй вэ?

Амьдралдаа хичнээн удаа бид “Надад хангалттай цаг алга шүү дээ” гэж хэлсэн бол? Хэдийгээр техник технологи бидэнд зориулж маш их цаг их хэмнэх төхөөрөмж, олон апп-уудыг гаргаж байгаа боловч харин ч эсрэгээрээ бидэнд байгаа цаг улам л багасаад байгаа юм шиг санагдах болжээ.

Ажил дээрээ онцгойлон аливаа төсөл дээр ажиллах, сургууль дээр бие даалтууд гэх мэт зөвхөн нэг ажил дээр төвлөрөх хэрэгтэй болох үед гэрийн ажил, өөр олон зүйлс давхцаад гараад ирчихдэг. Тэгээд ажлууд амжихгүй байгааг мэддэг хэрнээ л бид тухайн өдрөө фэйсбүүк, инстаграм, зурагт өнгөрүүлэх олон цагуудийг гаргачихаад байдгийг яалтай билээ. Тэгвэл хэрхэн цагаа хэмнэх, эсвэл үр бүтээмжтэй хэрэгтэй зүйлсдээ цаг гаргаж сурах вэ?

Нэгэн зэрэг хийх үү? үгүй юу?

Мэдээж олон хүмүүст ажлуудаа нэгэн зэрэг бүгдийг нь хийчихвэл амар санагдаж байж болно. Гэхдээ хэзээ ч битгий тэгээрэй. Зөвхөн хамгийн чухал тэр л ажлууд дээрээ төвлөрөөд, дуустал нь өөр ажлууддаа бүү эхлүүл. Олон ажил амжуулах гэж хичээх нь үнэндээ маш чанаргүй үр дүнд хүргэдэг ба төвлөрөх боломж олгодоггүй. Тиймээс хичнээн олон хийх зүйлс байсан ч хамгийн чухлаасаа эхлээд зөвхөн тэр ажил дээрээ л төвлөр.

Ядаргаатай зуршлуудаасаа сал

Үгүй ээ, би аймшигтай хор хөнөөл хүргэдэг зуршлуудын тухай яриагүй байна. Гэвч тийм ч их хор хөнөөл хүргэдэггүй мэт харагддаг ч чимээгүйхнээр бидний цагаас хумслаад байдаг тэр зуршлуудыг хэлж байна. Жишээ нь, орой бүр дуртай солонгос драманыхаа нэг ангийг үзэх ч юмуу. Өөрийн эрхгүй хуруу чинь явчихдаг сошиал медиад зориулах цагаа ч багасгаж, эсрэгээрээ хэрэгцээтэй дадлуудыг өөртөө бий болгох хэрэгтэй. Ням гаригийн орой тухайн долоо хоногтоо хэрэглэх хүнсээ бэлтгэх, эсвэл багахан хоолнууд бэлдэж хөргөгчиндөө хийгээд ажилдаа авч явах гэх мэт жижиг боловч үр дүнтэй зуршлуудыг амьдралдаа дадуулаарай. ✌️

Амьдралын зохион байгуулалттай бол

Үүнийг мэдэхгүй хүн гэж бараг л байхгүй – Амьдралдаа цэгцтэй,зохион байгуулалттай байх нь маш их цаг хэмнэдэг. Хүн бүр өөр өөр аргаар зохион байгуулалттай амьдарч чаддаг, зарим нь тэмдэглэлийн дэвтэр авч явж хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж авдаг (жишээ нь би? ) бол хэсэг нь апп ашиглаэ цэгцтэй төлөвлөгөөтэй байдаг. Эсвэл бүр цаанаасаа л байнга зохион байгуулалттай байгаад байдаг хүмүүс бас байна (атаархмаар?)

Нэг сумаар 2 туулай бууд

Энэ нь 2 ажлыг хамтад нь амжуулна гэсэн үг биш л дээ. Жишээлбэл, бидэнд хангалттай цаг байдаггүй гэсэн шалтгаанаар бид дасгал хийж амжихгүй тохиолдол зөндөө байдаг. Ажил, хичээлдээ явахдаа дугуйгаар /боломж бага/, эсвэл алхаад явбал нэг сумаар 2 туулай буудчихлаа гэсэн үг. Гэрээ цэвэрлэхдээ 10 минутын дотор гэх мэтчилэн богино хугацаанд хөдөлгөөн хийнгээ цэвэрлэж болно.

“Үгүй” гэж хэлж сур

Сонсоход амархан байгаа биз? Гэхдээ дотны найз чинь өмнө чинь хүрж ирээд одоо дуусгах гэж байгаа баахан ажилдаа толгойтой үс чинь арзайчхаад байхад бяцхан тусламж гуйхаар ирэх үед хэлэхэд хамгийн хэцүү үг. Энэ нь хэн нэгэнд битгий тусла гэсэн үг биш юм шүү. Яагаад тэд өөрсдөө хийж болохгүй гэж? гэж асуугаад үз. Тэгээд бас өөрийгөө бага зэрэг үнэлж, амралт авч байх нь чухал. Чи хэн нэгний робот биш шүү дээ.

Чөлөөт цаг их гараад байна, уйдаж үхэхнээ гэж хэлэхээ бас болиорой. Тэдгээр цагууд хичнээн чухал гэдгийг гагцхүү завгүй үедээ л ойлгоно. Уйдаад байгаа бол чөлөөт цагаа бүтээлчээр ашиг “cool” санаануудыг эндээс уншаарай.