Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой 15 амьдралын хичээл

Эмэгтэй хүн байна гэдэг өөрөө амаргүй. Ажил, гэр бүл, чөлөөт цаг гээд олон зүйлийг бид зохицуулж, балансийг барихийг хичээж амьдардаг. Багадаа бидний тэгтлээ хүсч догдлог хүлээж байсан “том хүний амьдрал” гээч үнэндээ сайн, муу, эсвэл хэтэрхий шударга биш гээд гэгээлэг болон хар бараан олон зүйлсээр дүүрсэн амьдрал гэх том далай. Гэвч эдгээр төрөл бүрийн зүйлс нь л амьдралыг амттай, эрхэм, үнэ цэнэтэй болгодог уу гэлтэй. 

Амьдрал заавартайгаа ирээгүйгээс хойш бидэнд алдаж унах, босч өвдгөө гөвөөд дахиад гүйж тэмцэж, замдаа суралцаж дэвших боломж үргэлж олгогдож байдаг. Тиймээс амьдралдаа харин заавал суралцаж, мэдэх хэрэгтэй 15 чухал хичээлийг бид гаргалаа.

#1 Өөрөө өөртэйгээ аз жаргалтай байж сур

Дотны найзууд чинь хүнтэй гэрлэж, өөрсдийн амьдралдаа анхаарч, магадгүй чи ганцаардах мэдрэмжийг мэдрэх үе тохиох л болно. Энэ үед чи ганцаараа үлдсэн гэж гуниглалгүй өөртөө ганцаараа байх эрх чөлөөг олгож,  ганцаараа аз жаргалтай байж сурах хэрэгтэй.

#2 Гэр бүл хамгийн түрүүнд

Дараа нь харамсахгүйн тулд өөрийн хайртай хүмүүсээ хайрлаж, чадлаараа хамтдаа цагийг өнгөрүүл. Найз нөхөд, хайртай хүнээс чинь илүү гэр бүл хамгийн түрүүнд байдаг юм шүү.

#3 Мэдрэмжээ нуух хэрэггүй

Мэдрэмжээ дотроо нуувал биднийг дотроос минь идэж байдаг учраас аль болох гадагш гаргаж байх хэрэгтэй. Зүрх чинь шархалснаас, уурандаа, эсвэл ямар ч шалтгаангүйгээр зүгээр л уйлах нь хэвийн үзэгдэл учраас дотроо хадгалахаас зайлсхий.

#4 Өөрийгөө хайрла

Үнэндээ хэн ч чиний арзгар үсийг чинь анзаардаггүй, анзаарлаа ч тэд тоохгүй. Өөрийнхөө сул талуудыг байгаагаар нь хүлээж авч илүү их хайрлаарай.

#5 Хэзээ ч битгий өөрийгөө дутуу үнэл

Эргэн тойрны чинь хүмүүс, бүр дотны хүмүүс чинь хүртэл чамд эргэлзэх болно. Тиймээс дотроо өөртөө итгэлтэй байдлаа хадгалж цаг нь ирэхээр тэдэнд чадчихлаа гэдгээ харуулна гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмж.

#6 Мөнгийг биш  Аз жаргалыг дага

Мөнгө чамд олон чамин зүйлсийг худалдаж авч өгч болох ч амжилт, аз жаргал, хайрыг өгч чадахгүй.

#7 Өөрийн биеэ хайрла

Амьдралд өөрийн тэнцвэрийг барина гэдэг маш чухал. Хааяа бид томоос том пизза идээд, хэд хэдэн зайрмагаар өөрсдийгөө баярлуулах хэрэгтэй ч өөрт байдаг ганцхан биеэ хайрлаж хамгаалахаа мартаж болохгүй.

#8 Нэг өдрийн дотор л бүх зүйл өөрчлөгдөж болно

Үүрдийн зүйл гэж байдаггүй учраас зовлон бэрхшээл чинь эргээд аз жаргалтай өдөр болж болохийг хэн ч үгүйсгэхгүй.

#9 Цаг хугацаа бүхнийг анагаадаг

Хайртай хүнээ алдсан ч, томоос том бүтэлгүйтэлд унасан ч цаг хугацаа бүхнийг анагаадаг. Амьдралын нэг гайхалтай зүйл нь булан эргээд юу хүлээж байгааг чи мэдэхгүй учраас гайхамшиг тохиож ч болно!

#10 Эрсдэл гарга

Бүтэхгүй байлаа ч эрсдэл гаргаад заавал оролдоод л үзэх хэрэгтэй. 

#11 Бүх зүйл учир шалтгаантай учраас тохиодог

“Хүссэнээр болдоггүй зүйлийг амьдрал гэнээ” гэдэг үг саяхан сонссон юм. Заримдаа хүчлэлгүй зүгээр л ямар нэг учир шалтгаантай учраас л тохиолдсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

#12 Инээмсэглэхээ битгий март

Өдөр бүрийн ажил амьдралын давалгаанд өртөөд стресстсэн ч жижигхэн зүйлсийг хайрлаж инээмсэглэж байхаа мартаж яавч болохгүй.

#13 Жижиг асуудлуудаа март

Жижигхэн асуудлуудад хамаг эрч хүч, энергиэ барж санаа зоволгүй зүгээр л орхичих нь заримдаа хамгийн зөв сонголт.

#14 Нөхөрлөлөө хайрла

Хэнээр ч орлуулалшгүй сайн найз нөхөр гэж байдаг учраас тэднийгээ хайрлаж, талархаж байхаа мартваа..

#15 Чи ганцаараа биш

Бүх зүйлийг авч явч, тэмцэж чадахгүй нь гээд бууж өгмөөр байдаг уу? Зүгээрдээ, хүн бүр л ийм мөчийг туулдаг учраас ганцаараа гэж битгий бодоорой.

Сэтгэгдэл хэсэг дээр өөрийн сурсан хамгийн чухал гэж боддог амьдралын хичээлээ бидэнтэй хуваалцаарай! 

Холбоотой: Эрүүл+Аз жаргалтай амьдралын тулд өнөөдрөөс эхлэх 25 дадал