Нимбэгтэй усны гайхмаар 8 ач тус

Өглөөг яаж эхлэх нь тухайн өдрийг хэрхэн өнгөрүүлэхтэй маш их холбоотой.

Ихэвчлэн би өглөө бүр кофе ууж өөрийгөө сэргээн тухайн өдрийн ард гарах хүч чадлаа олдог байв, тэгвэл каффейн үнэндээ бидэнд бас л тийм ч сайн биш. Харин нимбэгтэй ус уух нь маш олон гайхалтай ач тустайн дээр, хамгийн зөв сонголт ч болж өгнө. Тэгвэл нимбэгтэй ус яагаад гайхалтай гэж? Яагаад илүү ихээр ууж эхлэх ёстой вэ? 

1. Биеийг чийгшилтэй, хангалттай шингэнтэй байлгадаг

Нимбэг өөртөө B витамин, кальци, төмөр, магни, кали, мөн С витаминыг (нэг лимонд 30-50мг!) агуулдаг. Эдгээр маш олон амин дэмүүд нь биеийг чинь шингэнээр дутаадаггүй гэсэн үг. Бас бодоод үздээ (унтаж байхдаа бид 6-8 цаг шингэнгүй байдаг учраас өглөөг том аягаар дүүрэн нимбэгтэй усаар эхлэх нь шингэний хэрэгцээг хангаж өгч, өдрийг эрч хүчтэй угтах үндэс болно. Арьсыг хүртэл толигор, чийгшилтэй байлгахад хүртэл нөлөөлөх болно💗

2. Дархлааг дэмждэг

Нимбэгэнд агуулагдах С витамин нь өвчин тусахаас сэргийлж дархлааны системийг дэмждэг. Тиймээс стресстсэн, өвчтэй үед бидний биед агуулагдах С витамин хурдацтай буурдаг. Яагаад бидэнд С витамин ханиад хүрэхэд өгдөг билээ? Түүнтэй л адил.

3. Ходоодонд сайнаар нөлөөлж хоолны дуршил багасгадаг

Ходоод цүлхийх, дотор муухай оргих, хоол шингэхгүй байх зэрэгтэй холбоотой ходоодны асуудлуудыг нимбэгтэй ус эдгээх шидтэй. Үүнд агуулагдах эслэг нь хоолны дуршил багасгадаг учраас өглөө уугаад гарахад өлссөн мэдрэмж тийм ч их авахгүй.

 

4. Биеэс хорыг гадагшлуулдаг

Цөсний үйл ажиллагааг түргэсгэж, ходоодны хүчлийг нэмэгдүүлснээр  бүлээвтэр нимбэгтэй ус үнэхээр биеэс хорыг гадагшлуулдаг. 

hand black cup mug lemon fruit drink tea white bed sheet relax

5. Амны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө

Шүдний өвчин, буйлны үрэвсэлд хүртэл нимбэг сайнаар нөлөөлдөг гээд боддоо. Хэдийгээр тийм боловч болгоомжтой байх хэрэгтэй, нимбэгэнд агуулагдах хүчил нь шүдний пааланг гэмтээх аюултай. Уухаасаа өмнө шүдээ угаах нь зүйтэй.

6. Үе мөчний өвчин, баяртай! 

Нимбэг нь үе мөчны өвчний гол эх үүсвэр болох хүчлийг (нэрийг нь мэддэггүй😜) багасгадаг. Тиймээс тогтмол нимбэгтэй ус уух нь үе мөчний өвчнийг тань багасгах хүчтэй. 

7. Энерги, эрч хүчийг нэмэгдүүлнэ!

Бараг хүн бүрийн мэдэхээр нимбэгний үнэр нь л мэдрэл, биеийг тань амраах хүчтэйгээрээ алдартай. Энэ үйлчлэл нь бидний стресс, сэтгэл гутралыг хөөн зайлуулж эрч хүчээр цэнэглэж чадна.💪

8. Каффейнийг орлуулъя

Дээр дурдсанчлан нимбэгтэй ус хэрэглэж эхэлснээр каффейнээс авах эрч хүчээ орлуулах том заль болох болно. Та нар минь заавал ч үгүй кофены хэрэглээгээ зогсоох хэрэггүй ч нимбэгтэй усыг тогтмол хэрэглэж эрүүл мэнддээ анхаарч байх нь маш чухал гэдгийг дээрх шалтгаанууд хялбархан харуулж байгаа биз!😘