Кендалл Женнерийн моделийн амжилтын нууц

Кендалл Женнерыг бид маш авъяастай, үзэсгэлэнтэй, чадварлаг модель гэдгээр нь мэднэ. Алдартай гэр бүлээс гаралтай ч өөрийн хүчээр маш залуудаа амжилтад хүрсэн энэ үзэсгэлэнтэй бүсгүйгээс сурах зүйл маш их. Хэдийгээр чи модель биш байсан ч түүнээс сурч, өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох 5 амьдралын хичээлийг хүргэе. 

1. Битгий бууж өг

Victoria’s Secret-ийн тайзан дээр алхсаныхаа дараа Кендалл өөрийнх нь хамгийн том зорилго яг энэ л тайзан дээр алхах гэж хэлжээ. 20хон насандаа өөрийнхөө том мөрөөдөлдөө хүрсэн тэрбээр хэрвээ оролдож үзвэл бүх зүйл боломжтой гэдгийг харуулж өгсөн.💪

2. Зөвхөн чи л өөрийгөө тодорхойлно

Ихэнхи хүмүүс түүнийг Кардашианы гэр бүлийн гишүүн учраас амжилт түүнд хялбархан ирсэн гэж андуурах тохиолдол бий. Гэвч Кендалл цэвэр өөрийн хичээл зүтгэлээрээ моделийн ертөнцөд тодрон гарч ирсэн хэмээн ярилцлага өгч байж. Үүнтэй ижилээр, ямар ч зүйл чамайг өмнөөс чинь тодорхойлохгүй, зөвхөн чи л өөрийгөө тодорхойлох юм шүү.

3. Байгалиараа байна гэдэг үзэсгэлэнтэй

Кендалл үзэсгэлэнтэй бүсгүйн дээр түүний нүүр будалтын чадвар маш гайхалтай. Гэхдээ инстаграмд өөрийн натурал төрхөө харуулах үедээ бидэнд байгалиараа байж өөрийгөө байгаагаараа хүлээж авч хайрлах нь чухал гэдгийг ойлгуулдаг. 

4. Стиль өөрийн сонирхол дээр тулгуурладаг

Дэгжин стильтэй байхын тулд сүүийн үеийн тренд, загварын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй гэж хүн бүр боддог боловч Кендалл тухайн үеийн сэтгэл хөдлөл, өөрийн сонирхол дээрээ тулгуурлан хувцаслах нь олонтаа. Тиймээс трендийг дагахаасаа илүү өөрийн дуртай хувцсаа өмсөх нь “ЧИ” гэсэн брендийг үүсгэдэг юм шүү. 

5. Өөртөө итгэ

Кендалл үзэсгэлэнтэй царайтай, гоолиг биетэй учраас л үргэлж тайзан дээр ч, амьдрал дээр ч өөртөө итгэлтэйгээр алхдаг байх нь. Гэвч үргэлж тийм биш. Ямар ч гадаад төрхтэй байсан өөртөө итгэлтэй алхаж байх нь чиний сэтгэл санаанд, амьдралд мөн бусад хүмүүс чамайг хэрхэн харахад хүртэл нөлөөлдөг. – өөрийнхөө давуу талыг ч, сул талыг ч хайрлаж байя!💓

Инстаграм дээр биднийг дагаад гоё урам зориг өгөх үгс, зураг, мэдээллүүдээс хоцрохгүй байгаарай! ❤️️👇

Load More
Something is wrong. Response takes too long or there is JS error. Press Ctrl+Shift+J or Cmd+Shift+J on a Mac.
  • Нандин

    <3