Энэ сард унших 3 уран зохиолын ном

Зун болчихлоо.  Бараг л.

Зуны амралт нь эхэлчихсэн олон сурагчид чөлөөт цагаараа унших сонирхолтой номнуудын талаар бодож байж мэднэ гэж санаад өнөөдөр зорин зорин өөрийн уншсан номнуудаас болон уншвал зохих 3 сонирхолтой, шимтэй уран зохиолын номнуудын хуваалцъя.

Очир эрхшээгч

Image result for очир эрхшээгч

Нилээн зузаан, харваас дуусгаж чадашгүй мэт энэ номыг бүгдийг нь уншиж дуусгасандаа баярлаад, мөн та нар ч гэсэн заавал унших хэрэгтэй гэж бодов. Тэгэхээр урьд, хойд нас, там диваажин гэж байдаг байх нь гэсэн бодол надад хамгийн түрүүнд төрж байв. Эдгээрийн уялдаа холбоо, шүтэлцээ хамаарал, гүн гүнзгий ойлголтуудыг энгийн нэгэн малчин хүү хойд төрөлдөө Англи цэцэг судлаач болж төрөн санаандгүй тохиолдлоор урьд насандаа шавь орж байсан даяанч багштайгаа таарч эрдэм мэдлэг, хүч чадлаа сэргээж эргэн тойронд байх хүмүүстээ гэрэл гэгээ, сайн сайхныг түгээж буй тухай. Хамгийн чухам нь өнөөдөр бидний дуртай дургүй амталж өнгөрүүлдэг өдөр тутмын амьдралаас гадна бидний мэдэхгүй, итгэмээр, гайхамшгаар цалгисан олон амьдрал, тэнгэр бурхад, үзэл санаа байдаг мэт санагдсан. Үүнээс гадна, нүглийг тэвчиж буян үйлдэж байх нь хүн байхын нэг утга учир юм шигээ. 

“Тиймээ, энэ дэлхий ертөнцийн бүх юм төлбөртэй. Цаг хугацаа бүхэн төлбөр. 

Хуудас53

Манго жимстэй цай

Image result for манго жимстэй цай

Хотын роман хэмээх төрөл жанраар бичигдсэн “Манго жимстэй цай” бүтээлд Америкт амьдардаг дөрвөн найз охины түүхээр дамжуулан Монголын нийгмийн амьдрал дахь хамгийн далд нууцлаг атлаа цочирдом ноцтой асуудлыг “зүрх өвдтөл” хөнджээ гэдгийг л юун түрүүнд хэлэхийг хүсэж байна. Хүн болох заяатай ч төрж чадаагүй олон мянга, магадгүй олон саяар тоологдох хүүхдийн төлөө зүрхээ өвтгөн байж унших боломжийг нээж өгсөн нь энэхүү бүтээлийн хамгийн том давуу тал, басхүү ололт болжээ. Зохиолын үйл явдал алс холын Америкт өрнөдөг ч үйл явдал нь Монголд, та бидний амьдралд, сэтгэл зүрхэнд өрнөх “Манго жимстэй цай” номыг уншсан хэн бүхэн үр хөндөлт хэмээх нүгэлт үйлийг дахин бүү үйлдэг. Хорвоод мэндлэхээр ирсэн хүүхэд бүхэн хүмүүн заяанд төрж, замба тивийг зорин ирсэн үйл хэргээ гүйцэлдүүлэх болтугай хэмээн сэтгэлээ цагаашруулъя.

Жич: Энэ шүүмжийг би бичээгүй болно.

Эх сурвалж: oyunchimegts.blogspot.com

Анна Каренина

re-miks: “ ❝All the variety, all the charm, all the beauty of life are made up of light and shade.❞ #annakarenina #leotolstoy #whitesunday ”:

Дэлхийд сая сая хувиар борлогдсон эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой номоор нэрлэгддэг энэ роман хэдий урт боловч өгүүлбэр бүр нь хүний сэтгэл доторх сайхан, нандин бүхнийг уудлан хөнддөг нь гайхалтай.  Номоо уншиж дуусгаад би Анна -гаас эмэгтэй хүн өөрийг нь хэн, хаана хамгаас ихээр хайр халамжаар бялхуулж байна, тэнд л аз жаргалыг мэдэрч тогтдог гэдгийг ухаарч ойлгосон. Мэдээж үүнээс илүү их сурах сургамжууд энэ романд бий.

Жич: Энэ романыг сарын дотор уншина гэдэг бараг боломжгүй байх😉

“Хүч чармайлт чинь хайр сэтгэл дээр тулгуурлаж гардаг юм. Гэтэл хайр сэтгэлийг хаанаас ч авч, албаар бий болгож болдоггүй.”

Хуудас552

Жич: Эдгээр шүүмж бүгд миний хувь хүний үзэл бодол болно.

Xx, Your Joy❤️️