IELTS-д бэлдэж буй хүн бүрийн мэдэх ёстой ҮНЭГҮЙ онлайн сургалтууд

Чи IELTS-ийн шалгалтанд бэлдэж байгаа, өгөөд өндөр оноо авахыг эрмэлзэж байгаа бол мэдээж юун түрүүнд өөртөө зөв бэлтгэх эх сурвалж болон техникийг олох хэрэгтэй.

Онлайн курсууд  IELTS-ийн талаар үндсэн ойлголттой болж, эхлэх бэлтгэлээ тавиж өөртөө чиглэл өгөхөд их туслалцаа үзүүлдэг учраас онлайнд байх үнэгүй 2 курсуудыг хуваалцахаар шийдлээ. Эдгээр нь 2 өөр төрлийн сургуулиас бэлтгэсэн учраас өөрт хэрэгтэй гэснийг сонгоод хэрэв   IELTS өгөхөөр шийдсэн бол одооноос бэлдэж эхлээрэй.

#1  IELTS academic test preparation by University of Queensland – EDX

 Queensland их сургуулийн гаргасан энэхүү онлайн сургалт нь хэсэг хэсэг бүрээр нь зааж өгсөн бичлэгнүүд, олон төрлийн дасгал ажлууд тестүүдтэйгээрээ онцлог юм. Эцэст нь өөрийгөө жишиг тест өгөөд шалгах боломжтой ба IELTS-ийн 4 хэсэг бүр дээр нь шалгалт хэрхэн авагддаг талаар тодорхой мэдээл ойлголтыг авах боломжтой.

Inside IELTS – Futurelearn

Энэ онлайн сургалт нь дэлхий даяар IELTS-ийн шалгалтанд бэлдэж буй хүмүүстэй холбогдож, чадварлаг мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, өөрөө дадлагаа хийн бусадтай хуваалцаж ярилцах боломжийг олгосон үр дүнтэй сургалт. Шалгатанд бэлдэхэд ямар төрлийн чадварууд хэрэгтэй байдаг, яаж бэлдвэл илүү үр дүнтэй вэ гэх мэтчилэн цаашлаад сурч байгаа хүмүүс хоорондоо харилцах боломжтой STUDY GROUP бас бий.

Шалгалтанд нь амжилт хүсье! #NeverGiveUp