Яаж өөдрөг сэтгэл, өөдрөг бодолтой байх вэ?✨

Амьдралын эрч хүчтэй, сөрөг энергиэс хол явахын тулд өөртөө багахан цаг зав гаргаж байгаарай!

Инээмсэглээрэй!:  Өглөө босохдоо л өөрийгөө эерэг энерги, бодлоор цэнэглээрэй. “Өнөөдөр ямар онцгүй өдөр вэ, яаж хичээлдээ явна даа” г.м баргар бодол, сэтгэлд автахгүй байхыг хичээгээрэй. Өглөө бүрийг инээмсэглэж, тааламжтай сэтгэлтэй угтаж сурвал бүх зүйл чинь бүтэмжтэй байх болно. Толинд харахдаа инээмсэглэж, өөртөө амжилт хүсээрэй. Энэ нь зөвхөн сэтгэл санаанд эерэгээр нөлөөлөхөөс гадна, нүүрний булчинг дасгалжуулах шилдэг арга юм шүү!

Илүү хөдөл: Хөдөлгөөн бол амьдрал төдийгүй сэтгэл санаа таатай байх эх үндэс нь билээ. Өглөө босоод 1 цаг алхах, дугуй унах, сургууль гэр лүү гээ аль болох явган явах, унтахын өмнө салхинд гарах, гэрийн ажилдаа туслах зэргээр аль болох идэвхитэй бай. Хүн завгүй хөдөлгөөнтэй байх тусам эрч хүч нэмэгдэж, ямар нэг сөрөг бодолд автах цаг гардаггүй.

Өөрийгөө эрхлүүл: Хааяа ч гэсэн өөрөө өөрийгөө эрхлүүлэх сайхан шүү. Хэрэв амттай зүйл идмээр санагдвал зайрмаг, юм уу жимс аваад л идчих. Хичээл дээрээ ядарсан бол эртхэн хэвтээд хамгийн дуртай сувгаа үзэх боломжийг өөртөө олго. Заримдаа хүссэн ганцхан зүйл  биелэхэд л бүтэн 7 хоногийн турш сэтгэл өег явдаг шүү.

Дэлгүүр хэс: Заавал зорилготой хэсэх албагүй. Юу ч авахгүй байсан ч дэлгүүрийн гоё шилэн хоргон доторх эд зүйл, ялангуяа гоо сайхны бараа, хувцас г.м төрөл бүрийн зүйлсийг харж нүдээ баясгаад ав. Дараа нь авах зүйлсээ ч хайртай дэвтрэн дээрээ бичээд төлөвлөчихөж болно. Догь санаа байгаа биз?

Load More
Something is wrong.
Instagram token error.