Өглөөг эрч хүчтэй+аз жаргалтайгаар эхлүүлэх 10 тип

Өглөөний хүн байна гэдэг олон хоногийн дадал, өөрийн хандлага, хүсэл сонирхол, хичээл зүтгэл байсан цагт бий болдог.  Гэвч өглөө бүр бидэнд сэрүүлгээ унтраагаад буцаад унтмаар санагдах үе тохиолдох нь бий. Ийм үед өөрийгөө хүчилж босох биш, харин аз жаргалтайгаар + эрч хүчтэйгээр эхлүүлж байж тэр өдөр эерэг өнгөрч, цаашлаад өөрөө ч инээмсэглэл дүүрэн өнгөрүүлдэг. Тэгвэл өөрийнхөө амьдралын хэв маягт бяцхан өөрчлөлт гаргаад өглөө бүрийг инээмсэглэлээр эхлүүлэхдээ бэлэн үү?  #motivationmonday

1. Өглөөний цайгаа уу. Өдөр бүр хэзээ ч битгий өглөөний цайгаа мартаж бай. Ядаж 15 минут зарцуулаад өглөөний цайгаа ууж байх нь чамайг өдрийн туршид эрч хүчтэй, сэргэг байхад туслана.  Аз жаргалтай ходоод аз жаргалтай биеийн чинь нэг хэсэг биш гэж үү:)

2. Оройдоо өрөөгөө цэвэрлэж орхи. Өглөө сэрэхэд эмх цэгцтэй, цэвэрхэн өрөө угтана гэдэг хамгийн гоё мэдрэмжүүдийг нэг.

3. Босонгуутаа стакан ус уу. Эрүүл мэндэд сайнаас гадна маш хурдан сэргэхэд тусалдаг. 

4. Өмнөх орой нь бэлдээд унтаарай. Түлхүүр, утас, хэтэвчээ хайж, ямар хувцас өмсөхөө сонгох гэж мунгинаж байх хоорондоо чи өөртөө бухимдал үүсгээд амждагаа мэдэх үү? Тиймээс хэдхэн минутыг маргаашдаа бэлдээд унтаарай.

5. Хөгжим тавь. Сэрэнгүүтээ шууд чамд эрч хүч өгөх дуунуудыг тавиад өөрийгөө эрч хүчээр цэнэглээрэй…

6. Урам зориг өгөх онч үгсийг унш. Сэрээд нүдэнд харагдах газар, эсвэл утасныхаа дэлгэцэн дээр урам зориг өгөх ишлэлүүдийг тавиад өглөө сэрээд өөрийн зорилго мөрөөдлөө санаад инээмсэглээд сэрэх хичнээн гоё.

// More

7. Сунгалтын дасгал. Сунгалтын дасгал хийж биеэсээ эндорфин ялгаруулснаар нойрмог, ядрангуй мэдрэмжээсээ сална.

8. Кофе уух. Кофе нар хоёр их хөөрхөн зохицдог. Тиймээс кофегоо бариад гудамжаар нарлуу инээмсэглээд алхаж үзээрэй.

9. Сэрүүлэгний аян дээрээ цоглог ая тавих. Дийд дийд гэсэн онцгүй аяыг солиод өөрийнхөө дуртай дуун дээр өглөө бүр сэрэх нь аз жаргалтайгаар сэрэх өөр нэг чухал арга.

The ultimate playlist to wake up and get started for the day! // https://misscaly.wordpress.com/2015/11/09/morning-playlist/ #inspiration #morning #wakeup

10. Талархалтай байх. Өглөө сэрээд нүдээ зөөлөн аниад өөрт байгаа бүх зүйлстээ талархаж байгаагаа бодоорой. Эсвэл бичсэн ч болно. Өглөө бүр сэрээд нарыг харж чадаж байгаадаа, унтах ортой байгаадаа, ажил/сургуульд явах боломжтой, гайхамшигтай амьдралаа нэг төсөөлөөд талархаарай. 

  • Anu

    Влог чинь үнэхээр их таалагдлаа 🙂 Амжилт!

  • Enkhjin

    Баярлалаа;)

  • eny

    Баярлалаа:)