Гэрэлтсэн, цэвэрхэн арьстай болох 5 алхам + зөвлөгөө

Мэдээж шинэ он гарч, шинэ “би”-г бүтээхээр хүн бүр хичээж байгаа учраас гоо сайхан, эрүүл мэндийн зөвлөгөөг түлхүү оруулж өгнөө. Өнөөдөр та нартайгаа гэрэлтсэн, цэвэрхэн арьстай болох алхмууд болон зөвлөгөөг хүргэе. Зөвхөн үзэсгэлэнтэй харагдах, хөөрхөн болох зорилгын тулд биш эрүүл байх, хамгийн чухал нь өөрийгөө хайрлахтай холбоотой учраас гоо сайхан гэдэг чухал, тиймээ? Доор энгийн өдөр тутамд дагах ёстой зөвлөгөөнүүд боловч бидний ихэвчлэн мартаж орхигдуулах гээд байдаг талтай алхам болон бяцхан тип зөвлөгөөнүүдийг багтаалаа.

Алхам нэг.

Нүүрээ сайтар цэвэрлэнэ гэдэг маш чухал. Өглөө босоод нүүрээ угаахдаа хүйтэн усаар угааж байвал сэргэхэд тусалдагаас гадна улайлт, бүлцгэр нүднээс салж арьсыг тайвшруулахад том алхам болдог. Хэрвээ өглөө босоод бүлцгэр нүд чинь асуудал болоод байвал мөсөөр жин тавих эсвэл 2 жижиг халбагыг хөлдөөж байгаад нүднийхээ дор тавиж үзээрэй.

clean, expression, and eyes image

Алхам хоёр. 

Нүүрээ цэвэрлэхдээ өөрт тохирсон саван, нүүр цэвэрлэгчийг хэрэглэнэ гэдэг мөн л чухал. Үүний тулд өөрийнхөө арьсны онцлогийг мэдэх шаардлагатай: энгийн, хуурай, тослог, холимог г.м. Хуурай арьстай бол чийгшүүлэгчтэй цэвэрлэгч, тослог холимог бол спиртэн цэвэрлэгч гэх мэтчилэн өөрт тохирох цэвэрлэгчийг сонгох нь арьсаа гүйцэд цэвэрлэхэд туслах болно.

beauty, balm dotcom, and whishop image

Алхам гурав.

Бид ихэвчлэн нүүрээ цэвэрлэчихээд алчуураар үрж ширүүнээр хатаагаад байдаг талтай. Тиймээс алчуураараа зөөлөн дарж хатаагаад бага зэргийн чийг үлдээж байхыг зөвлөе. Арьсаа хэт ширүүнээр арчлах нь улам л муутгах болно.

girl, beautiful, and beauty image

Алхам дөрөв. 

Бүх алхмуудаас хамгийн чухал нь: Чийгшүүлэх. Энэ нь арьсыг чинь зөөлөн байлгаж, эрүүл харагдуулах гол түлхүүр юм. Мөн л өөрийн арьсны онцлогт тохирох чийгшүүлэгчийг сонгох хэрэгтэй. Хуурай арьстай бол сайтар чийгшүүлэх үйлчилгээтэйг, тослог арьстай бол усан суурьтай, хэт гялбайлгадаггүй үйлчилгээтэйг. Холимог арьстай бол холимог арьсанд зориулсан чийгшүүлэгчийг эсвэл Т хэсгээрээ болон хуурай хэсгээрээ өөр өөр тос хэрэглэх шаардлагатай ч байж болно. Эмзэг, хэвийн арьсандаа мөн л зориулалтын чийгшүүлэгчийг авч хэрэглээрэй.

beauty product shot inspiration

Алхам тав. 

Сүүлийн алхам бол нарны хамгаалалт түрхэх. Нарны хамгаалалттай тос, крем хэрэглэж болох ч нарны тос хамгийн найдвартай нь. Нэг ташуу ойлголт байдаг нь нарны тосыг зөвхөн хурц нартай өдрүүдэд, зуны цагт хэрэглэх ёстой гэж боддог. Гэвч нарны тос нь ерөнхийдөө арьсыг чинь хамгаалж, үрчлээ сэвх гэх мэт олон зүйлсээс сэргийлэхэд тусалдаг учраас наргүй өдөр ч, өвлийн цагт ч өдөр бүр хэрэглэж хэвшээрэй.

girl, beauty, and tumblr image

Гуужуулах

7 хоногтоо нэг удаа гуужуулж арьсныхаа үхсэн эд эсээс салж байгаарай. Мөн арьсандаа тохирсон маскнууд хэрэглэж хэвшээрэй.

skin, skin care, and tips image

Жижигхэн боловч чухал зөвлөгөө:

Xx, Joy❤️