Бууж өгмөөр санагдсан үедээ өөртөө сануулах 5 зүйлс

Дэлхий тэр чигээрээ “бууж өг” гэж байхад Итгэл найдвар ганцхан “дахиад нэг оролдоод үз” гэж хэлж байдаг.

Заримдаа надад ч гэсэн бууж өгөөд бүх зүйлсээ орхиод явчихмаар юм шиг санагддаг. Нийтлэлээ бичихээ болиод, цаг тутам фэйсбүүк хуудасруугаа орж хэн юу бичсэн, дарсныг уншиж, өдөр бүр хичээлээ хийхийнхээ хажуугаар уншигчид минь шинэ зүйлс уншихыг хүсч байгаа гээд мэдээ мэдээлэл, урам зориг хайхаа болиод сайхан толгойгоо амраагаад өөр зүйл хийгээд өөр газарлуу явчихмаар юм шиг санагддаг. Бас хүн бүрт тийм мэдрэмж заримдаа төрдөг байх гэж боддог юм. Тиймээс бууж өгмөөр санагдаад болохгүй үедээ доорхи таван зүйлсийг өөртөө сануулж итгэл найдварын очоо асааж байгаарай. 

Би яагаад эхэлсэн билээ?

Хэрвээ чи ингээд л буугаад өгчих байсан юм бол яах гэж эхнээсээ энэ бүхнийг эхлүүлсэн юм бэ? гэдгийг өөрөөсөө асуугаарай. Өдийг хүртэл хийж бүтээж ирчихээд буугаад өгчихвөл магадгүй дахиж өсч дэвших боломжоо ч алдаж магадгүй шүү дээ гэж надад хэлж байсан юм. Эхлүүлчихээд эцсийг нь үзэлгүй битгий орхи.

Найз нөхөд, гэр бүлтэйгээ ярь

Чамд тусламж дэмжлэг, урам зориг өгч байдаг дотны хүмүүс байхад буугаад өгчих тийм ч амар санагдахгүй. Заримдаа ганцаардсан, хэцүү санагдах үед надад ирдэг гэр бүлийнхний минь, миний уншигчдын минь өгч буй урам зориг өгөх хэдхэн үгс тэр өдрийг, бүхэл бүтэн бодлыг минь өөрчилж чаддаг шүү.

Ямар хол ирснээ хараач

Be strong. Stay on your path.:

Бууж өгөхөөсөө өмнө чи “энэ” зүйлд ямар их хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө зарцуулж энэ хүртлээ ирснээ хараарай! Бууж өгвөл энэ хол ирсэн хүч хөдөлмөр чинь салхинд хийснэ гэдгийг, бас чи хэр хол ирсэн бай чиний хувьд маш том амжилт гэдгийг өөртөө сануулаарай. Ингэхэд дахиад хэр хол явахаа хармааргүй байна уу?

Гайхалтай зүйлс амархан ирдэггүй

Бид амжилттай хүмүүсрүү хараад тэдний ямар сайхан амьдралтайг хардагаас биш үүнд хүрэх гэж хичнээн олон жилийн хөдөлмөрийг зарцуулсныг нь анзаардаггүй. Амжилт тийм ч амар ирдэг зүйл биш учраас чиний хийх ёстой зүйлс бол илүү их хөдөлмөрлөж, үргэлжлүүлэн хичээж, зорилгодоо хүрч чадна гэж өөртөө итгэх ёстой юм.

Завсарлага ав

Би завсарлага ав гэж маш их хэлдэгээ мэднэ л дээ. Гэхдээ энэ удаа бууж өгмөөр санагдвал ямар нэг хөгжилтэй зүйлсийг төлөвлөж бяцхан завсарлага аваад үзээрэй. Түр зур аялалд яваад ирэх, найзуудтайгаа оройн хоол барих гээд чамайг сатааруулах ямар ч төрлийн хөгжилтэй үйл ажиллагаанууд байж болно.

Xx, Your Joy️