Заавал уншиж үзэх Монгол хүмүүсийн хөтөлдөг сонирхолтой блогууд

Блог хөтлөх нь өөрийгөө нээж таньж мэдэхэд туслах сонирхолтой + гоё хобби. Гэхдээ хүмүүс хэрхэн блог хөтөлж, юуны талаар бичиж байгаа бол? буюу бидэнд хааяа “inspiration” хэрэгтэй болдог.

Тэгвэл өнөөдөр өөрийн уншиж байсан, цаанаасаа л аз жаргал, ухаарал сургамж, эсвэл гэгээлэг бүхэн ундарч байсан сонирхолтой блогуудыг дурьдахаар шийдэв. Та ч гэсэн тэдэн шиг хувийн блогоо нээх боломжтой гэдгийг мөн санаарай!

#1 little happinez

Унших, уншсанаа буулгаж бичих дуртай энэ блоггер ухаарал бодрол, номын тэмдэглэлүүд, амьдралын сургамж, өөрийгөө хөгжүүлж бяцхан дэвшил гэх мэт бидэнд үлгэр жишээ болохуйц сонирхолтой нийтлэлүүдийг бичдэг. Тиймээс заавал зочилж үзээрэй!

#2 blog by Tumurtogtokh

Их Британид сурдаг энгийн оюутны хөтөлдөг энэхүү блог англи хэл суралцах буюу IELTS-д бэлтгэхэд туслах “үнэтэй” нийтлэлүүдээс эхлээд өөрийн үзэл бодлоо буулгасан сонирхолтой нийтлэлүүдийг багтаасан байдаг.

#3 hulan’s blog

Хэрвээ та веган хооллолтонд сонирхолтой бол энэ блог танд яг тохирно. Хэрхэн веган байх, түүний давуу талууд болон амттай веган жорнуудыг ч олж болно. Мөн түүний инстаграм нь мэдрэмжтэй, гоёмсог зургуудаар дүүрэн байдаг тул дагахаа мартуузай.

#4 blog by khongorzul

Гадаадад тэгтгэлэгээр суралцаад ирсэн боловсролтой чадварлаг бүсгүйн хөтөлдөг энэ блогоос хувь хүний хөгжлийн нийтлэлүүд, амжилтанд хүрэхэд тустай болон, олон сонирхолтой хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөнүүдийг олж болохоороо онцлог юм. 

Та ч гэсэн бусадтай өөрийн бодол сэтгэгдлээ, ухаарал сургамж, аз жаргалтай мөчүүдээ болон туршлага зөвлөгөөгөө хуваалцахаар блог нээх боломжтой. Хэрэв өөрийн гэсэн хувийн блогтой бол доор сэтгэгдэл хэсэгт үлдээж бусадтай хуваалцаарай!

Xoxo, Joy❤️

Load More
Something is wrong. Response takes too long or there is JS error. Press Ctrl+Shift+J or Cmd+Shift+J on a Mac.
  • Man Utd

    mash goy medeelel bna bayrllaa

  • eny

    Баярлалаа! 🙂

  • Evelyn Eva

    bayrlalaaaaaa <3