Хэрхэн эртэч шувуухай болох вэ?

Өглөөний хүн болно гэдэг нэг ёсондоо өөрийн амьдралдаа цоо шинэ эргэлт, шинэ өөрчлөлт бий болгоно гэж би ойлгодог. Шөнийн шар шувуу байснаас эртэч шувуухай байсан нь хамаагүй илүү үр бүтээлтэй, сэргэг, бүтээмжтэй өдрийг бий болгодог тухай интернет, ном гээд хаа сайгүй байдаг шүү дээ. Тэгвэл хэрхэн амжилттай яваа хүмүүс шиг эртэч шувуухай болж илүү их бүтээмжтэй гэгээлэг + аз жаргалтай өдрийг эхлүүлж сурах вэ?

Denyse fun red hello good

Тогтмол унтах цагийн хуваарьтай бай. Хэрвээ чи өдөр бүр сайн нойр авбал өглөө бүр босоход хамаагүй хялбар болно. Тогтмол нойр авах нь биеийн дотоод цагийн хуваарийг дэмждэг. Энэ нь чи орой бүр амархан унтаж, өглөө бүр хялбархан сэрнэ гэсэн үг. Хэдийгээр хичээл чинь, ажил чинь босдогоос чинь жаахан орой эхэлдэг ч бай өглөө бүр тогтмол цагт босох нь яарч, хагас дутуу нэг юм болгоод явах биш өөрийгөө шинэ өдөрт бэлтгэх илүү их цагийг чамд олгодогоороо давуу талтай.

Эрт унт. Эрт босохийн тулд эрт унтах ёстой гэдгийг хүн бүр л мэддэг. Даанч хэрэгжүүлдэг нь цөөхөн. Гэхдээ мэдээж сурагчид л болсон хойно заримдаа шалгалтандаа бэлдэх гэж бүтэн улирал үзсэн хичээлээ нэг шөнө толгойдоо чихэх гэж суудаг үеүд байдагдаа /жишээ нь би/. Хэдийгээр нойргүй шөнүүд байж болох ч гэлээ хэрвээ чи цагаа сайтар хуваарилавал, бас үзсэн хичээлээ өдөрт нь эсвэл долоо хоногийн сүүлд бататгаж байвал нойргүй шөнүүдийг заавал туулах шаардлагагүй. Мөн орой унтахын өмнө зурагт үздэг, интернетээр “тэнүүчилдэг” дадалтай бол бага багаар багасгахыг зөвлөе.tired monday morning sleeping cinderella

Өмнөх орой нь өөрийгөө бэлд. Ерөнхийдөө энэ дадлыг би даваа гарагийн өглөө эсвэл, чухал өдрийн өмнө хэрэгжүүлдэг л дээ. Магадгүй чи өглөө бүр эрт босч бага хугацаанд ихийг амжуулмаар байгаа бол өмнөх оройдоо маргаашийн цаг агаарыг мэдэж аваад хувцсаа бэлдчих. Өдрийн цайгаа бэлдээд хөргөгчиндөө хийчих. Хичээл ном, хэрэгтэй зүйлсээ ялгаад цүнхээ бэлэн болго. Ингээд бүх зүйлсээ бэлдчихвэл өглөөдөө юу өмсөх вэ?, юугаа мартлаа? гэж яарч гүйх шаардлагагүй.

Хөгжмөө асаа. Нэг тийм нойрмог сэрчихээд зүгээр л орлуугаа яваад хөнжлөн дотроо ороод нуугдчихмаар санагддагдаа? ?Дуу тавьчих. Өөрийн дуртай дуунуудаадаараа нэг плайлист үүсгээд өглөө бүр чамайг сэргээх, гэрэл гэгээг нэмэх цоглог дуунуудыг сонгоорой. Тэгээд сэрэнгүүтээ дуртай дуугаа тавиад л хамтдаа чангаар дуул, эсвэл бүжиглээд үз. Denyse music night doodle jam

Some of my favorites:

  • Shape of you by Ed Sheeran
  • Can’t stop the feeling by Justin Timberlake
  • Let me love you by Justin Bieber
  • Fight song by Rachel Platten

Сэрүүлэг дуугарангуут шууд бос. Сэрүүлэгний чинь ядаргаатай дуу чихэнд хангинах үед хамгийн түрүүнд snooze дараад, эсвэл унтраагаад буцаад тайван нойрсохыг л бид хүсдэг шүү дээ. Ихэвчлэн яагаад бид буцаад унтчхдагын шалтгаан нь тэр л байдаг. Босонгуутаа шууд сэрүүлгээ унтраагаад, ороо хураагаад, хөгжмөө асаагаад, унтлагын өрөөнөөсөө гар. Ингэвэл буцаад унтмаар санагдах нь багасна.

Өглөөний цай, өглөөний цай, өглөөний цай. Чамайг машин гэж бодоход өдөржингөө зарцуулах шатахуун нь чиний идэх хүнс. Өглөөг яасан ч өглөөний цайгүйгээр өнгөрүүлж, орхиж болохгүй. Энэ нь чиний эрүүл мэнд, бие эрхтэн, өнөөдрийн чинь эрч хүч гээд чиний төсөөлөө ч гүй олон зүйлд ашиг тустай байдаг. Заримдаа өглөөний цай уухгүй явж дадсаар байгаад сүүлдээ гэнэт ууж эхлэх үед дотор муухай оргих, гэдэс өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илрээд байдаг нь цайгаа ууж дасаагүйтэй холбоотой. Тиймээс өглөөд өөртөө заавал цаг гаргаж амттай, тэжээллэг өглөөний цайг хэрэглэж заншаарай.

animation food morning breakfast bacon

Багаас эхэл. Чи бүтэн сарын турш 8 цагт сэрж байснаа би маргаашнаас өглөөний хүн болноо гээд шууд 6 цагт сэрүүлгээ тавьчихаж болохгүй. Бие чинь дасаагүй байгаа шүү дээ. Тиймээс эхлээд 7:30, дараа нь 7 цагт гэж багаас эхлэсээр сүүлдээ өөрийн чг жинхэнэ төлөвлөсөн цагтаа босож дадаарай.

Өглөө босоод орон дотроо хийж болох хялбархан иог:

We love this list of suggestions! Get your mug of caffeine with a fiery cup of Bhakti after yoga in bed for the most incredibly energizing start to every day.:

Ингээд миний удаан хугацааны турш хичээнгүйлэн бичиж бэлтгэсэн өглөөний хүн болох зөвлөгөө үүгээр өндөрлөв. Бага ч гэсэн тус болж, эртэч шувуухай болоход чинь нэг алхам түлхэж өгсөн гэж найдая. Цаг гарган уншсан юм чинь заавал хэрэгжүүлээрэй??