Яаж илүү их ус уух вэ?💦

Ус. Бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Тийм биз? 

Эрүүл мэндийн талаар бидний олж авсан бяцхан мэдлэгүүдийн нэг нь ус уу. Илүү их ус уу. Гоё арьстай болмоор байна уу? Ус уу. Жингээ хаямаар байна уу? Ус уу. Илүү эрч хүчтэй баймаар байна уу? Дахиад. Ус. Уу. Залхмаар, тийм ээ? Гэхдээ ус чинь ерөөсөө л уйтгартай шд. Би ч гэсэн ингэж боддог байлаа. Ямартай ч өдөр бүр өөрт тохирох хэмжээний усыг уух нь чиний, миний эрүүл мэнд, гоо үзэсгэлэнд мааш чухал учраас өнөөдөр яаж илүү их ус уух вэ? гэдэг талаар бичмээр санагдав. Надад итгээрэй, ус уухын ашиг тус ерөөсөө л маш их. 

Яаж өөрийгөө ус уух дуртай болгох вэ?

#ХамтдааЭрүүлжье💦

#1 Гоё харагддаг болго

Rock climbing with cute water bottles :

Нээх гоё биеийн тамирын хувцастай болчихвол дасгал хийх урам зориг ордог шиг нээх гоё усны савтай болчихвол ус уух урам зориг, хүсэл тэмүүлэл чинь нэмэгдэнэ. Надад лав гоё саванд усаа хийгээд явахаар өөрийн эрхгүй уумаар санагдаад л ирдэг. Тиймээс өөртөө зориулаад хүсч буй гоё харагддаг саваа аваад өдөржин хаа явсан газраа дагуулаад яваарай.💗

#2 Усандаа байгалийн амтнууд нэм

SummerDreamz:

Заримдаа дан ганц ус уугаад явахаар амтгүй, уйтгартай санагддаг.  Ийм үед усандаа байгалийн гаралтай жимснүүд нэмээд багахан амт оруулаад ууж болно. Жишээ нь: нимбэг, өргөст хэмх, гүзээлзгэнэ, тарвас гэх мэт. Өглөө бүр нимбэгтэй ус уухын ашиг тусыг эндээс уншаарай.🍋

#3 Тоглоом тогло

Ширээгээ цэвэрлэхээ мартчихсан уу? Нэг балга. Хичээлээ хийхээс залхуурсан уу? Нэг балга. Дасгалаа хийхээ мартсан бол дахиад нэг балга гэх мэтчилэн алдаа гаргах бүртээ өөрийгөө шийтгэх маягаар тоглоом тогловол ус уух арай илүү хөгжилтэй санагдана. 💦

#4 Утсаараа өөрийгөө хяна

Утсандаа өдөр бүр чамайг ус уухыг ятгах аппликэйшнүүд ч маш их бий. Жишээ нь Bonaqua:  android/ios , Daily water app, Water Reminder гм. Өөрөө хайж үзээрэй😜

 Bonaqua- screenshot  Bonaqua- screenshot

Жич: Ус уухдаа унтахаасаа өмнө битгий их уугаарай. Өглөө, өдөр, оройн хоолныхоо өмнө ихэвчлэн ууж, дасгал хийх үедээ маш сайн уугаарай. 💦💞

Xx, Your Joy❤️️