Нүдэндээ харагдтал мөрөөдвөл мөрөөдөл биелдэг

Өнөө үед мөрөөөдөлгүй хүн, мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэггүй хүн гэж байхгүй болсон. Хүн бүр л өөрийн бяцхан тархиндаа гайхамшигтай зүйлсийг мөрөөдөж байдаг. Гэсэн хэдий ч тэрхүү гайхамшигтай бяцхан мөрөөдлөө хэрхэн биелүүлэхээ мэдэггүй. Харин үүнийг уншин сууж буй уншигч таньд би өөрийн уншиж байсан номныхоо нэгээхэн хэсгээс та бүхэнтэйгээ хуваалцахдаа таатай байна.

Нүдэндээ харагдтал мөрөөдвөл биелнэ буюу R=VD (Vivid Dream Realization) -ын зарчим:

#1 Бичгэн арга

Нүдэндээ харагдтал төсөөлж түүнийгээ цаасан дээр буулгавал бодит болох болно. Хүн өөрийн хүсэл мөрөөдөлдөө хамаг анхаарлаа төвлөрүүлэн орчин тойрноо ч анхааралгүй бүхий л сэтгэл зүрхээ шингээн бичсэн тэрхүү хүсэл тань бичсэн дариуд биелнэ гэж хэлэхгүй ч хэсэг хугацааны дараа биелэх л болно.

#2 Гэрэл зургийн арга

Та өөрийн хүсэж буй зүйлсийнхээ зургыг хэвлэн гаргаад түүнийгээ өөрийнхөө нүдэнд тусах тийм газраа нааж тэрхүү зурагаа харах тоолондоо биелсэн байгаагаар төсөөлөн бодох хэрэгтэй юм.

#3 Дүрс бичлэгийн арга

Зургаар төсөөлөн мөрөөдөх арга танд нэг л хангалтгүй санагдаад байвал тэрхүү зурагнуудаа бичлэг болгож яагаад болохгүй гэж. Бидний амьдарч буй дэлхий техник технологийн гайхамшиг шүү дээ.

#4 Байршилын арга

Магадгүй дээр дурдагдсан аргуудаас хамгийн үр дүнтэй арга нь энэ болов уу. Зүгээр л нэг зураг хараад бичлэг үзээд байх нь уйтгартай шүү дээ. Харин түүний оронд ирээдүйд өөрийнхөө байхыг хүсдэг тэр газраа очоод коридоороор нь яг л тэр газрын эзэн мэт мөрөө тэгшлээд харцаа өргөөд нэг алхаад үзэхэд буруудахгүй байх. 

Дээр дурдагдсан 4 арга таньд мөрөөдлөө биелүүлэхэд чинь тус болно гэдэгт итгэлтэй байна. Эдгээр аргуудыг талаар илүү дэлгэрэнгүйг И ЖиСонгын “Дээврийн өрөөн дэхь Миний мөрөөдөл” номыг уншаасай хэмээн зөвлөж байна.