Өөрийн мөрөөдлийн амьдралаа бүтээхийн тулд одооноос хэрэгжүүлэх 13 алхам

Хүн бүр мөрөөдөлтэй, хүсэл зорилготой. Хэзээ нэгэн цагт чи дотроо л төсөөлдөг байсан тэрхүү мөрөөдлийн амьдралаараа амьдарч сэтгэл хангалуун мэдрэмж авахыг хүсч байсан байх. 

Ихэнхи хүмүүс боломжгүй гэж үзэн, эсвэл замын дундаас шантран мөрөөдлийн амьдралаа бий болгож чаддаггүй. Гэхдээ сайн найзын чинь хувьд би чамд үргэлж л өөрийн амьдралаа өөрчилмөөр байвал өөрийгөө эхлээд өөрчлөөрэй гэж хэлдэгдээ. Хэдийгээр чиний сайжруулахыг хүсдэг тэр амьдрал чинь гэнэт ид шидээр гараад ирэх мэт аварга том өөрчлөлтүүдээр дүүрэн боломжгүй мэт санагдаж болох ч сэтгэл хангалуун, жаргалтай амьдрал яг үнэндээ бяцхан алхмууд + бяцхан хичээл зүтгэлээр л бий болох боломжтой байдаг. Ихэнхи хүмүүс “төгс амьдрал” гээчийг үнэтэй брэнд бүтээгдэхүүн, юугаар ч дутагдамгүй баян амьдралаар төсөөлдөг байж болох ч, хайртай хүмүүүстэйгээ хамт дутагдах зүйлгүй, гол нь амьдралаа хардаг тэрхүү хандлага эерэг байснаар л өөрчлөлтийг мэдэрч болно. Мөн өөрийгөө тасралтгүй сайжруулах боломж хэзээд байгаа. Өөрийгөө тасралтгүй сайжруулснаар амьдрал чинь ч гэсэн өөрөөр харагдаж, илүү дээшилж эхлэнэ. Тэгэхээр амьдралдаа илүү сэтгэл хангалуун, аз жаргалтай байхыг хүсвэл дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

free desktop downloads! | designlovefest

1. Аядуу тайван хөдөл

Заримдаа том болох гэж, мөрөөдлийн ажилдаа орох гээд, өнгөрсөн сард дэвтэр дээрээ бичсэн зорилгоо биелүүлэх гээд чи бүх л энергиэрээ ямар нэг зүйлд хүрэхээр яарсаар л байдаг. Тийм биз? Гэхдээ хүрэх зүйл чинь үзэсгэлэнтэй ч одоо байгаа амьдралаа, дэргэд чинь байгаа хүмүүсээ, идэж буй зүйлээ ажигла, учир нь ирээдүй бий болох ч гэсэн “яг одоо” гэсэн мөч хэзээ ч эргэж ирэхгүй. Түр азнаад амьдрал ямар үзэсгэлэнтэй байгааг нэг ажиглаарай. Тэр мэдрэмжийг битгий орхигдуулаарай.

2. Эмх цэгцийг бий болго

Эргэн тойрноо цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй болгосноор чиний тархи ч мөн цэгцлэгдэж, стресстэх чинь багасах болно. Хүсвэл минималист хэв маягийн амьдралыг сонирхож үзээрэй. Зөвхөн хэрэгтэй зүйлсээ л хадгалж хэрэггүй зүйлсээ хаяснаар хамаагүй суралцаж, ажиллахад энгийн, тайван орчин бүрдэх болно.

3. Сөрөг хүмүүсээс зайгаа барь

Хэрвээ чи аз жаргалтай баймаар байвал чамд зөвхөн сайн сайхныг хүсдэг хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Ямар нэг байдлаар чамайг урам зориггүй болгож, сөрөг мэдрэмжийг өгдөг хүмүүс цаашдаа ч амьдралд чинь тийм л сөрөг зүйлсийг авчрах учраас баяртай гэж хэлээд зайгаа барь.

She's such a model

4. Тэмдэглэл хөтөлж эхэл

Заримдаа охидын хамгийн сайн найз нь өдрийн тэмдэглэл нь байх үе бий. Надад ч тэгж санагддаг байлаа. Аз жаргалтай, ууртай, стресстсэн, бүтэлгүйтсэн мэт мэдрэх үедээ тэмдэглэл “найз”даа очиж хэлж байгаарай, тэр үргэлж чамайг “сонсоход” бэлэн байдаг.

5. Эрүүл хооллолт

Заримдаа хэт их завгүй үедээ түргэн хоол, эрүүл бус зүйлс идэх гээд байдаг шүүдээ. Ийм үеүдээс сэргийлэхийн тулд хөргөгчиндөө эрүүл хоолнууд, ногооны салад гэх мэтчилэн бэлдээд хадгалчихаж байгаарай. Цэцэг усаар ургадаг шиг эрүүл хоол хүнс чиний биенд маш тустай юм шүү.

6. Талархалтай бай

Байгаа зүйлсдээ талархалтай байж чамд тохиолдсон сайн муу бүхэнд “баярлалаа” гэж хэлээрэй! Учир нь тэдгээр мөчүүд, туршлагууд өнөөдрийг чи-г бүтээсэн юм шүү дээ. Чи одоогийн амьдралаа, өөрийгөө голж болох ч өөр хэн нэгэн чам шиг амьдралтай болохыг мөрөөдөж суугаа, тиймээс BE GRATEFUL.

7. Өөрийн биеэ хайрла

Өөртөө итгэлтэй байдал чиний амьдрал маш том эерэг үр дүн, маш том өөрчлөлтийг авчрах хүчтэй. Харин чи өөрийгөө хайрласнаар л өөртөө итгэлтэй мэдрэмжийг мэдэрч эхлэдэг. Энэ нь өдөржин дуртай зайрмаг, шоколадаа идээд суухын нэр биш босч дасгал хийн, эрүүл хооллож, ус ууж, арьсаа арчлах гээд олон арга замаар өөрийгөө хайрлаж болно. Ингэснээр эцэст нь чи өөртөө сэтгэл хангалуун байж, аз жаргалыг мэдрэх болно.

8. Илүү их инээмсэглэ

Эерэг хандлага, илүү их эерэг бүхнийг өөртөө татдаг. Зүгээр л танихгүй хүнлүү инээмсэглээд ямар өөрчлөлт гарахыг хараарай! Эерэг байхад огтхон ч хүч шаардагдахгүй атал бүхий л асуудал шалтгуудаа тоочоод бид гутранги явах ёстой гэж?

9. Сайн дурын ажил хий

Хэн нэгэнд эргүүлээд өгнө гэдэг хамгийн гайхамшигтай мэдрэмж бөгөөд туршлага. Хэрвээ чамд бага зэргийн чөлөөт цаг байгаа бол чиний тусламж хэрэгтэй хэн нэгэнд гараа сунгахаас бүү татгалзаарай!

10. Зөнгөөр нь орхи

Надад байдаг нэг сул тал бол бүх зүйлийг хэтрүүлэн боддог. Яагаад хэтрүүлэн бодоод байгаагаа хүртэл хэтрүүлэн боддог. Тийм аймар. Гэхдээ энэ бол тийм ч хэрэгтэй зүйл биш шүү, санаа зовсоор л байвал шийдвэр гаргалгүй өөрийгөө л зовоосоор байдаг. Тиймээс заримдаа болохгүй байгаа асуудлыг тэгээд зөнгөөр нь л орхи. Муу юм болвол болог, сайн зүйл болвол болог. Учир нь  тэдгээр зүйлс нэг л өдөр өнгөрсөнд үлдэнэ. Тэгээд чи эргэж хараад яагаад тийм жижигхэн зүйлийг шөнөжин бодож шаналаж байсан юм болоо гэж инээд хүрэхийг хэн үгүйсгэх билээ. Зүгээр л одоодоо амьдар, за юу!

11. Өөрийгөө зөв эрхлүүл

Амьдрал гэдэг нь ажиллахын нэр биш. Ажил амралтаа тэнцүүлэхийн нэр гэж би нь боддог. Тэгэхээр хичээж суралцсан бол, хэтрүүлэн ажилласан бол сард нэг удаа ч болов өөрийгөө эрхлүүлж шагнаж байгаарай. Урьднаас хүсээд байсан сэлэлтээр хичээллэх, ойрхон аялах, эсвэл өөр юу ч байсан болно.

12. Илүү их унш

Өөрийгөө хувь хүний хувьд хөгжүүлэх бэст аргуудын нэг бол унших. Тиймээс сард 1-3 ном унших зорилт өөртөө тавьж, зүгээр ч уншилгүй тэмдэглэл хийн сурч болохуйц бүхий л сургамжуудыг өөртөө үлдээж байгаарай.

13. Тууштай бай

Юу ч хийсэн бай заавал эцсийг нь үзэж ард нь гарч байгаарай. Анхнаасаа эхлүүлсэн бол төгсгөлийг нь ч мөн эхлэл шигээ эрч хүчтэйгээр, хүсэл тэмүүлэлтэйгээр үр дүнг нь хараарай. Учир нь чи гайхалтай туршлагатай, мөн хэрэгтэй зүйлсийг ч сурж авдаг юм.

And keep going-

Soo much LOVE, JOY.