DIY: Эмх цэгцтэй ээмэгний гоёмсог хайрцаг

Хэрвээ чи олон ээмэгтэй бол яах аргагүй ээмэгнүүдийнхээ өрөөсөнг алга болгоод дараа нь олохгүй байхын зовлонг ойлгоно. Ээмэгнүүдээ эмх цэгцтэй, бас хосоор нь хадгална гэдэг чинь заримдаа алаан байхгүй юу. 

Life Hack! Organise your earrings in 5 minutes with this easy DIY - Miss Caly (2)

Тэгвэл өнөөдөр 5хан минутын дотор яаж ээмэгнүүдээ хадгалах гоёмсог хайрцаг хийхийг сурч аваарай.

Life Hack! Organise your earrings in 5 minutes with this easy DIY - Miss Caly (1)

Life Hack! Organise your earrings in 5 minutes with this easy DIY - Miss Caly (4)

Гэрт чинь бэлэгний бяцхан хайрцагнууд байдаг бол түүн дээрээ хөөс нэмээд л ээмэгнүүдээ хосоор нь хатгаж хийгээд, өөр нэгэн хайрцаганд нь ээмэгнийхээ ар талыг хийвэл ээмэгнүүдээ дараа нь хайж мунгинахгүй.

Life Hack! Organise your earrings in 5 minutes with this easy DIY - Miss Caly (3)

Хэрэгтэй зүйлс:

  • Ээмэгнүүдээ хийх хайрцаг
  • Зузааан хэсэгхэн хөөс
  • Маркер
  • Хайч
  • Ар талыг нь хийх жижиг хайрцаг 

Алхамууд:

  • Маркераараа хайрцагныхаа хэлбэрт тааруулж хөөсөн дээрээ тэмдэглэнэ
  • Зурсан зураасынхаа дагуу болгоомжтой хайчлана
  • Хайрцагандаа хөөсөө хийнэ
  • Ээмэгнүүдийнхээ ар талыг салгаад хосоор нь хатгаж хийгээд
  • Бэлдсэн жижиг хайрцгандаа ар талуудыг нь хийж хадгалаад л гүйцээ!

Life Hack! Organise your earrings in 5 minutes with this easy DIY - Miss Caly

Ганцхан хайрцагтай бол ар талыг нь хамтад нь хийчихэд болно шүү, миний хувьд энэ DIY-ийг хийснээс хойш ээмэгнүүдээ алдахаа больсон, заавал туршиж үзээрэй!

Life Hack! Organise your earrings in 5 minutes with this easy DIY - Miss Caly (5)

Эх сурвалж: misscaly