DIY: Утасныхаа гэрийг чимэглэх бүтээлч аргууд

#LifeIsTooBoringToStayMonotone  #LiveColorfully

Нэг л янзаараа, уйтгартай, өнгөгүй байхад амьдрал хэтэрхий хайран. Цаг ямагт ямар нэг зүйлийг бүтээж, хийж, засварлаж, өнгөлөг болгож илүү зугаатай байх үүднээс би нь блогтоо DIY гэсэн ангилалыг нэмлээ. Мөн үүнээс хойш байнга үүнийгээ баяжуулж байхыг ч хичээх болно. Эхнийхээ нийтлэлээр утасныхаа гэрийг чимэглэх бүтээлч + гоё аргуудын талаар оруулллаа, туршиж үзээрэй!

#1 Гантиган гэр

Top 10 Creative Ways You Can Decorate Your Phone Case

Гантигаар хийж, чимэглэсэн зүйлс цаанаа л чамин, гоёмсог харагддаг. Гэхдээ хийхэд эсрэгээр маш хялбархан: чамд ердөө л цагаан кэйс, хар хумсны будаг, тэгээд утасны гэр чинь багтах хэмжээний сав байхад л хангалттай. Савандаа хүйтэн ус хийж, өнгөгүй лак дусаана /хар лакийг ийш тийш тарахаас сэргийлдэг/ Дараа нь хүссэн будагаа дусааж дээрээс нь гэрээ эсвэл гэр дотроо хийж цаасыг зөөлнөөр хийгээд л гүйцээ. Ямар хэлбэр, өнгөөр хиймээр байгаагаа өөрөө шийдэж болно. Илүү дэлгэрэнгүйг энэ бичлэгээс үзээрэй. 

#2 Усан будгаар урлахуй

Top 10 Creative Ways You Can Decorate Your Phone Case

Магадгүй ямар нэг гайхалтай уран бүтээлийг өөрөө зурж гэрээ чимэглэмээр байгаа бол сонголт мөн л маш их. Гайхалтай зурдаг байх албагүй, зүгээр л өөрт мэдрэгдэж байгаа, зурмаар байгаа тэр зүйлээ л мэдрэмжтэйгээр гэртэйгээ тохирсон цаасан дээр буулгахад хангалттай. Жишээ нь цэцэг, нар, мод, эсвэл юу ч байж болно. Хэрэв өөрийгөө гоё зурах эсэхэд эргэлзэж байвал интернетээс хайгаад хэвлээд гаргаад ирж болно.

#3 Гоёлын скоч ашиглах

Top 10 Creative Ways You Can Decorate Your Phone Case

Утасныхаа гэрийг гоё болгох дараагийн бүтээлч мөн хялбархан арга бол яах аргагүй скоч ашиглах. Гоёлын скочийг дэвтэр, өөр бусад зүйлсээ чимэглэхэд ашигладаг бол утсаа ч гэсэн өнгөлөг болгоход ашиглаж болдог аж. Өөрийн сонирхолд нийцэхээр 2-3 янзаар худалдаж аваад дуртай өнгө, хэлбэрээрээ чимэглээрэй, гаднаас нь наахдаа гол нь цэвэрхэн нааж, камерын хэсгээ цаасны хутгаар цэвэрхээн огтолж аваарай.

#4 Чихэрлэг + Өнгөлөг цэгнүүд

Top 10 Creative Ways You Can Decorate Your Phone Case

Дээр гантиган гэр дээр дурдсан шиг хумсны будаг энэ удаа дахиад л утасны гэрийг чинь чихэрлэг + өнгөлөг болгоход гол үүрэг гүйцэтгэх нь ээ. Энэ удаагийнх хавьгүй амархан: дуртай өнгийн будагнууд /өнгө хоорондоо зохицох/ бяцхан цэгнүүд үүсгэн будахад л хангалттай. Гэхдээ утасны гэр чинь зөөлөн ягаан, бүдэг шаргал, бэйж өнгийнх байвал илүү “амттай” харагдана. Өнгөнүүдээ давхарлахдаа өмнөх өнгөө хатахыг хүлээхээ мартуузай. Хамгийн сүүлд хамгаалах цацлага цацвал цэвэрхэн чигээрээ хадгалагдах болно шүү.

#5 Сонирхолтой шивээснүүд

Top 10 Creative Ways You Can Decorate Your Phone Case

Одоо удаан тогтоцтой наадаг шивээснүүд олноор гардаг болсон учраас төрөл бүрийн шивээснүүдээс сонголтоо хийн гэрээ чимэглэх боломжтой. Цэвэрхэн тунгалаг гэр аваад шивээсээ наахад их хугацаа шаардагдахгүй, мөн шивээсээ удаан тогтоохын тулд хамгаалах цацлага гэх мэт зүйлсийг ашиглаж болно.

Xxx, Joy❤️