Охидод: Өрөөгөө тохижуулах “cute” санаанууд

Хүн орчноо дагаж сэтгэл санааных нь байдал хувирдаг гэдэгт би лав итгэдэг. Нээх тийм гоё лааны гэрэлд ч юмуу, эсвэл багахан чимэглэл оруулсан, тав тухтай өрөөнд байхаар цаанаасаа л баяр баясгалантай болмоор, ид шидийн ертөнцөд байгаа мэт санагдаад эсвэл тийм гэхийн аргагүй амар амгаланг мэдэрдэг.

Тийм ч учраас өнөө үед олон олон хүмүүс амьдрах орчноо тухтай, үзэсгэлэнтэй, халуун дулаан амар амгалан мэдрэмж өгсөн “хөөрхөн” болгодог болчихоод байгаа. Хэдүүлээ ч гэсэн юунаасаа хоцрохов, тиймээ? Өрөөгөө, гэрээ чимэглэхэд багахан хүч хөдөлмөр, жижигхэн деталууд, тэгээд мэдрэмж байхад л болоод явчихдаг гэж би боддог юм. Хэд хоногийн өмнөөс цуглуулж эхэлсэн гоёмсог мөрөөдлийн мэтээр чимэглэсэн өрөөнүүдийн зургийг хараад өөрийн эрхгүй даган баясмаар санагдаад та нартай хуваалцахаар шийдвээ.?

1. Гэрлэн чимэглэлүүдийг хамгийн сайн найзаа болгоорой✨✨

2. Зөвхөн чамд зориулагдсан бяцхан цамхаг?

3. Гэрэл зураг, хайртай дурсамжууд, зөвхөн өөрийн гэсэн орон зайгаа ханан дээрээ бүтээ. ?

4. Эсвэл зүгээр л минималист маягийн өрөө.

Монголд олон дэлгүүрт чимэглэл сэлт зардаг боловч өөрийн гараар DIY хийсэн нь илүү сонирхолтой. Мөн том чимэглэлүүдээс гадна анхилуун үнэртэй өнгө өнгийн лаанууд, дулаахан хөнжил, маааш их дэрнүүд, бяцхан тоглоом, чихмэлүүд, зурагнууд гээд өрөөгөө чимэглэхээр тавьж болох зүйлс маш их. Гагцхүү бүтээлчээр сэтгэж, өөрт таалагдах байдлаар орчин бүрдүүлэх нь чухал.