Уйдсан үедээ хийж болох 60 гоё зүйлс

Уйдаад хийх юм олдохгүй байна уу? Тэгвэл уйдсан үедээ хэдхэн цагийг хөгжилтэй гоё зүйлс хийж өнгөрөөмөөр санагдвал санаа авах 60 гоё зүйлсийг санал болгоё. Магадгүй энэ нь сошиал медиад дэмий сэлгүүцэж өнгөрүүлснээс илүү дээр ч юм билүү?

  • Амттай юм идэнгээ дуртай киногоо үзэх
  • Иогоор хичээллэх
  • Ном унших

✦ @joyenny ✦

  • Халуун хөөстэй ваннд хэвтэж амрах
  • Алхах
  • Шинэ илбэ сурах
  • Шинэ үсний засалтууд сурах
  • Дэлгүүр хэсэх /ялангуяа номын дэлгүүр/
  • Бяцхан аялалд явах
  • DIY-ууд туршиж үзэх
  • Өөртөө маникюр хийж хумсаа будах
  • Хувцаслалтаа өөрчилж үзээрэй
  • Өрөөгөө цэвэрлэх
  • Өөрийгөө дуучин гэж бодоод чангаар дуулах
  • Тавилгануудынхаа байрлалыг нь сольж үзэх
  • Сайн дурын ажил хийх
  • Лаануудаа асаагаад юм бодоод хэвтэх
  • Смүүти, эсвэл шейк хийж уух
  • Зураг зурах
  • Шинэ хэл сурах
  • Төлөвлөгөө бичих 
  • Ойрд уулзаагүй найзтайгаа уулзах эсвэл утсаар ярих
  • Толь бичигний бүтэн нэг хуудасыг нь цээжлэх
  • Зөвхөн найз та 2ын л ойлгох нууц хэл зохиох
  • Дасгал сунгалт хийх
  • Өдрийн тэмдэглэл хөтлөх
  • Өөртөө зайрмаг худалдаж авах
  • Ямар ч шалтгаангүйгээр хайртай хүнлүүгээ залгаж “хайртай шүү” гэж хэлэх
  • Өөртөө тохирох маскнууд аваад гэртээ очоод арьсаа эрхлүүл
  • Хувцасныхаа шүүгээг цэвэрлээд өмсөхгүй болсон хувцсуудаа хэрэгтэй найз нөхөд, хамаатан, танихгүй хүнд ч хамаагүй аваачиж өгөх, хандивлах
  • Хэн ч хараагүй юм шиг дуртай дуун дээрээ бүжиглэх
  • Бялуу, эсвэл жигнэмэг хийж шинэ орц туршиж үзэх
  • Оригами хийх
  • Өөрийн гэсэн блогоо нээх 
  • Жагсаалт хийх /хамгийн дуртай дуу, хүслийн жагсаалт эсвэл аялах газрууд г.м/
  • Хөгжмийн зэмсэг тоглож сурах
  • Камераа аваад гоё зургууд авах

Image may contain: one or more people, camera and closeup

  • Видео тоглоом тоглох
  • Өрөөгөө чимэглэх
  • Номын санд сууж хичээлээ хийх
  • Захидал бичих
  • Ямар нэг цэцэг тарих
  • Ойрын зорилгуудаа дэвтэр дээрээ буулгаж анализ хийх
  • Илтгэл, лекценд сууж шинэ зүйлс мэдэж авах
  • Нар жаргахыг харж суух

Image may contain: sky and outdoor

  • Яг одоогийн мэдрэмжийг чинь илэрхийлэх шүлэг бичих
  • Дугуйгаар зугаалах
  • Удаан оролдоогүй хоббигоо эргээд хөгжүүлэх
  • Энд тэндээс сонирхолтой нийтлэл унших
  • Ямар ч шалтгаангүйгээр гарч тусламж хэрэгтэй хүмүүст туслах
  • Музейд зочлох
  • Шинэ дуунууд хайх
  • Эвлүүлдэг тоглоом эвлүүлэх
  • Өгүүлэл, зохиол бичих
  • Бичлэг эсвэл зураг янзалж сурах
  • Шинэ Makeup турших
  • Үргэлж хийхээс айдаг байсан нэг зүйлээ туршиж үзэх
  • Оддыг ширтэх 
  • Шинэ дадал зуршил өөртөө суулгах
  • Youtube-д урам зориг өгөх бичлэгүүд үзэх
  • Harriet

    Blogoo yaj neesen talaar huwaaltsaj boloh uu? Bi neg udaa neeh gej oroldson bolowch butelguitseen