Урам зориг: Анжелина Жолигоос суралцах 8 гайхамшигтай сургамж

Өөрийн гайхалтай жүжиглэх авъяас, ухаалаг зан чанар, бишрэм гоо үзэсгэлэнгээрээ биднийг байлдан дагуулдаг хүмүүсийн нэг бол яах аргагүй бидний Анжелина Жоли.

Түүний жүжиглэх авъяасыг бид олон олон киноноос харж, гоо үзэсгэлэн нь олон олон хүмүүсийг алмайруулдаг бол өнөөдөр бүгдээрээ энэ бүсгүйн бидэнд өгсөн урам зориг, хувь хүн талаас нь хүчирхэг зан чанараас нь суралцъя.Түүний хэлж байсан 8 гайхамшигтай онч үгс: 

#1 Тэр өөрийнхөөрөө байхаас айдаггүй

“Өнөөдөр би өөрийгөө ичгэвтэр байдалд орууллаа, гэвч хэнд хамаатай гэж? Би хэний ч миний тухай бодол сэтгэгдлээс айж амьдрахгүй.”

#2 Тэр алдаа дутагдлаас гоо үзэсгэлэнг олж хардаг.

“Би бага зэрэг галзуу, өөрийнхөөрөө нэгэнд дуртай. Чамд шарх сорви байна гэдэг нь үнэндээ гайхалтай, учир нь чи ийм зүйлд хүргэх алдаа гаргасныг чинь харуулж өгдөг юм. “

#3 Хэцүү бэрх зүйлээс хүн суралцдаг гэдэгт итгэдэг

“Өвдөлт байхгүй бол бид хэцүү зүйлсийг мэдрэхгүй. Хэцүү зүйлсийг мэдрэхгүй бол бид хэзээ ч алдаанаасаа суралцахгүй. Тиймээс өвдөлт мэдэрч, хэцүү замыг туулна гэдэг нь аливааг суралцахын эх үүсвэр, үүнгүйгээр бид амьдрах аргаа олохгүй байсан.”

#4 Тэр өөрийн хүсэл мөрөөдлөө дагах маш чухалыг мэднэ

“Хэрвээ чи хүмүүсээс амьдралдаа юу хамгийн их хийхийг хүсч байсныг асуувал, ихэнхи нь биелэгдээгүй мөрөөдөл байдаг. Хамгаас харамсалтай.”

#5 Боломжийг атгахын тулд эхлээд эрсдэл гаргах хэрэгтэй

“Магадгүй чи өнөөдөр алдаа гаргачихвал дараа нь харамсана гэж боддог. Гэвч би харамсалд итгэдэггүй, бидний гаргасан алдаа, хийсэн бүхэн өнөөдрийн би-г бүтээж байдаг учраас зүгээр л эрсдэлийг гаргаад юу болохийг харсан нь дээр.”

#6 Тэр өнөөдрөөрөө амьдардаг

“Юу үнэн бэ гэвэл би амьд байгаагаа мэдрэх дуртай, би эрх чөлөөтэйгээр өөрийгөө мэдрэх дуртай. Хэрвээ тэд байхгүй бол торонд байгаа амьтан шиг мэдрэх байсан биз, үнэндээ амьдралыг мэдрэхгүйгээр амьдарснаас үхсэн нь дээр. “

#7 Өөртөө үнэнч байх ёстой

“Бусад хүмүүс заримдаа чамайг буруу замаар явж байна гэдэг. Гэвч энэ бол зүгээр л чиний явах ёстой зам болохоос биш тэднийх биш шүү дээ.”

#8 Өгнө гэдэг хамгаас чухал гэдгийг тэр бидэнд заасан

Түүнээс суралцах хамгийн том сургамж мидний бодлоор энэ байх. Бидэнд ганцхан амьдрал бий, тиймээс бусдад чадлаараа өгч, сайхан сэтгэлийг харамладаггүй байх ёстой. Бас чи хаанаас ч ирсэн, хэн ч байсан, юу ч хийсэн бай цорын ганц, бас үзэсгэлэнтэй гэдгээ өөртөө сануулж байгаарай. 

Xx, Your Joy️

Something is wrong.
Instagram token error.
Load More