Паула Коэльо-ийн “Алхимич” номноос онцлох ишлэлүүд

Зүрх сэтгэлээ сонсож, мөрөөдөлдөө хүрэхэд чинь туслах номнуудын нэг яах аргагүй “Алхимич”.

Алхимичийг уншсаны дараа дэлхий ертөнц өөрөөр харагдаж, мөрөөдөл болгон минь биелэх боломжтой мэт санагдаж байлаа. Өөрөөр хэлбэл миний хандлаганд хүчтэйгээр нөлөөлж, маш том урам зориг бэлэглэсэн юм. Тиймээс өөрийн зүрх сэтгэлээ сонсож, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тууштай зүтгэхийг эрмэлздэг, хичээдэг, хүсдэг хүн бүр энэ номыг авч уншаасай гэж зөвлөж байна. Өөрийнхөө фломастраар тодотгоод, дараа гонсойж, урам зориггүй болсон үедээ уншина даа гэсэн хэдхэн мөрүүдийг ишлэл болгоод та нартаа биччихлээ, дотроо тунгааж ойлгоорой!

“Учир нь хүний хорвоод ганцхан хатуу үнэн бий. Чи хэн ч байлаа гэсэн, юу ч хүслээ гэсэн, ямар нэг юмыг маш хүчтэй хүсэж чадвал заавал авна. Учир нь энэ хүсэл орчлонгийн сүнсэнд төрдөг юм. Энэ бол дэлхий дээр ирсэн чиний тавилан.”

-Хуудас 36

 

“Ямар нэг юмыг хүссэн үед орчлон тэр чигээрээ чиний хүслийг биелэхэд туслах болно”

-Хуудас 37

 

“Өдөр бүрийг нэгэн хэвийн мэт санадаг хүмүүс амьдралд нь болж байгаа сайн бүхнийг анзаарахаа байчихдаг”

-Хуудас 43

 

“Хүний амьдралын учрал тохиол бүр ямар нэгэн гинжин хэлхээгээр холбогдсон байдаг.”

-Хуудас 87

 

“Мэдэхгүй зүйлээсээ айх хэрэггүй. Учир нь хүн бүрт хүссэнээ өөрийн болгох, гачигдаж байгаагаа олж авах чадвар бий.”

-Хуудас 91

 

“Хүн болгонд суралцах өөрийн арга барил бий. Түүнийх надад таарахгүй, минийх түүнд таарахгүй. Гэхдээ бид хоёулаа Өөрийн замыг хайж яваа болохоор би түүнийг хүндлэх хэрэгтэй.”

-Хуудас 98

 

“Учир нь би өнгөрсөнд биш, ирээдүйд биш, одоод амьдарч байна. Бид зөвхөн одоог чухалчилдаг. Хэрэв чи үргэлж одоо цагтаа үлдэж чадвал хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн.”

-Хуудас 99

 

“Учир нь ирээдүй бол бурхны мэдэлд. Бурхан онцгой тохиолдолд ирээдүйн хөшгийг сөхдөг. Хэрхэн тэр вэ? Өнөөгийн тэмдгээр. Яг түүнд, өнөөдөрт л бүх нууц бий. Өнөөдөртөө анхаарлаа хандуулж чадвал ирээдүйг сайжруулж чадна. Ирээдүйн төлөө бүү санаа зов. Өнөөдрөөр амьдар.”

-Хуудас 119

 

“Хорон муу гэдэг хүний аманд орсонд биш хүний амнаас гарсанд нь байдаг юм.”

-Хуудас 132

 

“Юу ч ярих хэрэггүй. Яагаад гэвэл хайртай учраас л хайртай. Хайранд шалтгаан байдаггүй.”

-Хуудас 138

 

“Өөрийн замаар яваа хүн бүхнийг мэдэж, бас чаддаг юм. Цорын ганц юм л мөрөөдөлдөө хүрэх боломжгүй болгодог. Тэр нь бүтэлгүйтхээс айх айдас…

Гэхдээ Өөрийн замаар замнаж яваад үхэх нь өөрийн зам байдаг гэж төсөөлөх ч гүй явсаар үхдэг мянга мянган хүмүүсээс хавьгүй дээр.”

-Хуудас 158

 

“Аливаад хүрэх ганцхан зам байдаг юм. Тэр нь үйлдэх.”

-Хуудас 142

quotes, heart, and the alchemist image

Энэ гайхалтай номноос сурч авсан, ойлгож ухаарсан зүйлсээс ердөө өчүүхэн хэсгийг л дурдлаа. Тиймээс заавал зав гарган энэ номыг уншаарай. Гарцаагүй маш их ухаарал, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэх тийм л ном шүү. Өөр бусад хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг эндээс уншаарай.

Love, Joy.