Өдөр бүр өөртөө сануулах хэрэгтэй 9 санамж//зөвлөгөө

Өдөр бүр, эсвэл хааяа, эсвэл онцгой тохиолдолд бидэнд хэн нэгний зөвлөгөө, жижигхэн сануулга хэрэг болдог. Надад лав өөртөө өдөр бүр сануулж, урам зоригтой байж, бууж өгөхгүй байхад тусалдаг санамж сануулгууд, онч үгс байдаг.

Эсвэл хэцүү цаг үед хэн нэгэн дотны нэгнээсээ итгэл бэлэглэх үгс ч болтугай том өөрчлөлтийг авчрах нь бий. Тиймээс өнөөдөр тэр “хэн нэгэн” чинь би болоод өдөр бүр өөртөө сануулах хэрэгтэй 9 гайхалтай үгсийг хүргэе:

quotes, light, and pink image

#1 Амьдралд байх бүх зүйлс түр зүүрийнх. Үүнд аз жаргалаар дүүрэн болон зовлон шаналалаар дүүрэн мөчүүд ч багтана.

#2 Чи өөрийгөө хэн нэгнээс илүү сайн мэднэ. Тиймээс гаргаж буй шийдвэрүүдэд чинь хэн нэгний зөвшөөрөл хэрэггүй.

#3 Дэлхий ертөнц үргэлж чамруу тэмдгүүд илгээж байдаг. Гагцхүү сайтар ажиглах хэрэгтэй. 

#4 Өөрийнхөө зөв совинд итгэж зүрх сэтгэлээ үргэлж сонсож бай. Тэр л чамайг зөв зүгрүү аваачина.

#5 Өөрийнхөө юу мэдэрч буйг илэрхийл. Мэдрэмж, сэтгэгдлээ нууна гэдэг тэднийг гаргаж орхиноос ч илүү шаналгаатай байдаг учраас зүгээр л шударгаар хэлчихэж байсан нь дээр.

#6 Чи хамгийн цэвэр ариун хайрыг хүртэх эрхтэй шүү. Хэн нэгний хуурамч, эсвэл атаа хорслоор дүүрэн зан араншин, хуурамч сэтгэлийг тэвчиж амьдрах учиргүй.

#7 Үзэсгэлэнтэй үгс үзэсгэлэнтэй үйлдэлтэй хамт биш бол хоосон үгнээс ялгаагүй. Чамд хичнээн олон удаа хайртай гэж хэлэх, жинхнээсээ хайраа илэрхийлэх 2 том ялгаатай.

#8 Юу ч чиний эрүүл мэндээс илүүтэй үнэ цэнэтэй байх учиргүй. Найзууд, сургууль, ажил, өөр бусад харилцаанаас илүүтэй чиний эрүүл мэнд, аюулгүй байдал чухал байдаг.

#9 Толины өмнө өөдөөс чинь ширтэж байгаа хүнд харамгүй хайраа зориулаарай. Тэр хүн үнэхээр гайхамшигтай зүйлсийг хийж, бүтээх чадалтай хүн байгаа юм. 

quotes, proud, and grunge image

Love, Joy.