Илүү бүтээмжтэй өдрийн тулд 7 цагаас өмнө амжуулах 7 зүйлс

Бид бүгдэд сэрүүлгээ хэд дахин унтраачхаад хэдхэн минут дутуу байхад юм хумаа хагас хугас амжуулаад гарахаар яардаг үеүүд үргэлж тохиолддог. Гэхдээ амжилттай, үр бүтээмжтэй өдрийг хэзээ ч мэдээж ингэж эхлүүл болохгүйг бид бүгд мэддэг.

Тиймээс биеэ, сэтгэл санаагаа, хамтад нь илүү бүтээмжтэй өдөрт бэлдэхэд цаг гаргаж сурах болжээ. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн тийм эрт босдог, өдөр бүрийг бүтээмжтэй өнгөрүүлж чаддаг хүн биш л дээ, гэхдээ өөрчлөлтийг хамтдаа эхлүүлвэл илүү сонирхолтой…Тиймээс хамтдаа өнөөдрийг, маргаашийг цаг заваа үрэхгүйгээр хэрхэн эхлүүлэх талаар 7 маш хэрэгтэй типийг суръя.

1. Эрт бос

Надаар хэлүүлэлтгүй хүн бүр л эрт босох ёстой гэдгийг мэднэ. Гэхдээ дахиад хэлье, хэрвээ өглөө эрт босвол тухайн өдөртөө илүү их ажлуудаа амжуулж, сэргэг байх маш чухал хүчин зүйл болдог. 20 минутын өмнө чүү ай сэрч орондоо өнхөрч байснаас 1,2 цагийн өмнө сэрээд өөрийгөө тухайн өдөртөө бэлдэж занш.

Join our Pinterest Fam: @SkinnyMeTea (130k+) ♡

2. Нимбэгтэй ус уу

Нимбэгтэй ус уухын ашиг тустай талууд нь хязгааргүй. (би ойрдоо шүтээд байгаа кк). Энэ нь өглөө эрт босоод өөрийгөө сэргээж, бодисын солилцоогоо эхлүүлэх гайхалтай арга. Өглөөний кофе, цайгаа уухаас өмнө нэг том стакан дүүрэн лимонтой ус ууж өдрийг эхлүүлэхийг чин сэтгэлээсээ зөвлөе.

холбоотой: Нимбэгтэй ус уухийн 8 гайхмаар ач тус

3. Эрүүл өглөөний цай

Өдрийн хамгийн чухал хоол бол өглөөний цай. Шим тэжээлтэй өглөөний цай уух нь өдрийн өлсгөлөнг  дарахад тусалж, орой хүртэл юм идэхийг багасгадаг гэнэ шүү. Тиймээс өдөржин авах эрч хүчээ идэж байна гэж бодоод уураг, нүүрс усаар баялаг өглөөний цай ууж хэвш.

(pic. by Kasia / minimaliving on Instagram)

4. Хамтдаа хөлрөе!

Өглөө бүр дасгал хийдэг хүн ховор. Гэхдээ зүгээр л хэдхэн минут гүйх, эсвэл хөнгөхөн иог хийж байсан ч өдрийг эрч хүчээр дүүргэх хамгийн сайн арга зам нь биеэ хөдөлгөж дасгал хийх юм шүү. Яг одоо босоод хийгээд үз, үр дүнд нь итгэхгүй дээ!

5. Эмх цэгц бий болгох

Эмх цэгцтэй орчин, цэгцтэй бодлууд. Өглөө гарахаасаа өмнө хэдхэн минутанд ороо хураагаад, юмаа шалгаад, бохир аяга тавгуудаа цэвэрлээд гээд бусад жаахан зүйлсийг хийж өрөөгөө, гэрээ цэгцтэй үлдээж байгаарай. Бүх зүйл чинь эмх цэгцтэй байгааг мэдэж байгаа учраас илүү бэлтгэлтэй мэдрэмж төрөх болно. Дээрээс нь чи гэртээ ирээд бохир, эмх цэгцгүй байгаагаа гайхаж шагшрах хэрэггүй болно. 

6. Зорилгоо тодорхойл

This is an image of a youthful girl showing a rose as a symbol of age.

Багахан хугацаа зарцуулаад бясалгалаар эсвэл зүгээр л сууж байгаад энэ өдрийг ямар байгаасай гэж хүсч байна, хамгийн том гүйцэтгэх ажил чинь юу вэ? гэдгийг сайтар бодож үз. Мөн сэтгэлзүйн хувьд илүү өөдрөг, өчигдрөөс илүү сайхан сэтгэлтэй байх болно гэж ч өөртөө амлалт өг. Ингэснээр сэтгэлзүйн хувьд илүү итгэлтэй, бэлтгэлтэй гэрээсээ гарна.

7. To-Do List 

Миний хувьд энэ хамгийн чухал нь. Өнөөдөр юуг хийхээр төлөвлөж байгаагаа нэг бүрчлэн цаасан дээр буулгаж, хамгийн чухлаас нь жагсаа. Дараа нь хийж дуусгасан ажлаа чирээслэж дарахад өөрөөрөө бахархах мэдрэмж төрөөд л гоё санагддаг даа. Тиймээс бүгдийг нь хийж амжихгүй ч байсан заавал хийх зүйлсийн жагсаалтаа гаргаж дуусгахын тулд хичээж байгаарай!️️