Деним жинсээ загварлагаар өмсөх 5 “cool” санаа

Жинс өнөөдөр бидний энгийн өдөр тутмын бас хамгийн дуртай хувцаслалтын нэг болсон. Ямар ч улиралд, ямар ч цаг үед бид жинстэйгээ л байж байдаг, тийм биз? 

Хэдийгээр жинсийг бид улиг болтол нь өмсөж, хэрэглэж байгаа ч өнгө загварын хувьд улам шинэчлэгдэж бидэнд улам л денимд дурлах шалтгаануудыг нэмсээр л…😍Тиймээс доошоо гүйлгээд энгийн байдлаар өмсөх биш, деним жинсээ хэрхэн хослуулж, гайхалтай загварлаг болгож өмсөх талаар уншаад өөртөө бяцхан шинэчлэлт хийгээрэй. 

1. Денимдээ DIY хий

Заримдаа бидэнд маш олон жинсүүд байгаа учраас шинэ загварыг худалдаж авах боломжгүй болдог шүү дээ. Тэгвэл яг одоо бүтээлч байх цаг! Шинэ өнгөөр будаж эсвэл хайчлаад загварлаг шортруу хувиргаж бяцхан туршилт хийж болно.

 

 

 

 

 

2. Футболктой хослуул  

Найз залуугийн футволк болон жинс 2 хоорондоо ямар гайхалтай зохицно гээч? Өндөр суудалтай денимээ бага зэрэг томдсон товчтой сорочка /жаахан задгайлаад/, эсвэл футволктойгоо хослуулаад өмсвөл үнэхээр загварлаг дүр төрх гарч ирэхийг хараарай🌸

 

 

 

 

 

3. Илүү тодруул

Мэдээж денимтэй хар, саарал, цагаан өнгө төгс зохицож харагддаг ч гэлээ энэ удаа үүнийг арай тод өнгөтэй хослуулж шинэ дүр төрх бүрдүүл. Бараан улаан өнгийн цамц эсвэл өнгө алагласан судалтай цамц ч гэсэн хөөрхөн сонголт болно.

💙💚💛❤️️

 

 

 

 

4. Жаахан хатгамал TWO WAYS TO WEAR EMBROIDERED JEANS - A FASHION FIX // UK FASHION AND LIFESTYLE BLOG:

Хатгамалтай деним хувцаснууд өнөөдөр бидний дунд маш их түгээмэл + загварлаг тренд болж хөгжсөөр байна. Хамгийн гайхалтай нь чи хатгамалаа хялбархнаар өөрөө урлаж болно гээч! Ар тал, эсвэл урд талын халаасан дээрээ хатгамалаар бяцхан гоёл хийгээд л ТА-ДА! Чиний шинэ загварлаг деним бэлэн болчихлоо. 🌸

 

 

 

 

 

5. Давхарлая

Ингэхэд хамгийн сүүлд хэзээ ижил өнгийн 2 төрлийн денимээ давхарлан зохицуулж өмссөн бэ? Бодоод үзэхээр тийм ч их биш байгаа биз? Тийм л учраас яг одоо өнгө дагуу жинсэн хүрэм /эсвэл дуртайгаа/ + жинс 2оо хослуулаад тэлээ эсвэл хөнгөхөн алчуураар өнгө нэмэн чимэглээд алхаад үзээрэй. Үнэндээ тийм ч муухай сонголт биш шүү дээ. Эсрэгээрээ илүү минималист, цэвэрхэн атлаа чамин дүр төрхийг бүрдүүлэхэд туслана.🌟

 

Inspiration: Chroniclesofher

Xx, Your Joy❤️️