Залуу байгаа дээрээ аялах 5 гайхалтай шалтгаан

Аялана гэдэг нь хамгийн адал явдалтай, гайхамшигтай, сэтгэл догдлом туршлага болж мөн маш том хөрөнгө оруулалт болдог.

Өөрийнхөө амьдралд, зан чанарт, мэдрэмжиндээ, цуглуулах туршлага, дурсамжиндаа зориулж аялах газрууд хязгааргүй бий. Тийм ч учраас олон олон хүмүүс залуу байгаа дээрээ хөдөлмөрлөж, тэгээд үзээгүй газраа үзэж, аялахыг санал болгодог. Хэрэв та өмнө нь аялъя гэж бодож байгаагүй бол, эсвэл заримдаа мөнгөгүй, завгүй гээд олон шалтгаанаар хойшлуулж байсан бол доорхи 5 шалтгааныг таныг “ятгах”-аар бэлдчихлээ:)

1. Эрх чөлөөтэй, онцгой мэдрэмжийг мэдрэнэ

Аялах үед танд өдөр бүр давтагддаг, энгийн амьдралаасаа холдсон мэт шинэ мэдрэмж төрөхөөс гадна, шинэ газар, шинэ хүмүүс, шинэ орон зай цоо шинэ хандлагыг танд бий болгоно. Өмнө нь огт харж үзэж байгаагүй газраараа аялж, нисч, жолоодож эсвэл алхах хүртэл онцгой өөр мэдрэмжийг төрүүлж таны уран сэтгэмжийг хөгжүүлж, бүтээлч чадварыг нэмэгдүүлэх давуу талтай байдаг.

2. Өөр орны соёлууд нүдийг тань нээнэ

Өөр хотын соёл байсан ч, эсвэл тэс өөр онцгой тивийн соёл уламжлал байсан ч онцгой, дотно бус газруудад байж, үргэлж байсаар байсан тэр газраасаа шал өөр зүйлсийг, зан заншилийг харах нь таны нүдийг нээж өгдөг. Та дэлхий дахинд таны мэддэгээс хичнээн их, хичнээн гайхалтай, хичнээн агуу том зүйлс оршиж, харин та үүнийг яагаад мэдэж аваагүй юм бол доо гэж бодохвий. Олон газраар аялаж, нүд тань нээгдсэн бол та илүү ухаалаг, амьдралын ухаантай, олон талаас нь харах чадвартай ч болж болох юм.

3. Үр дүнтэй стрессний эм

Өмнөх нийтлэлүүд дээр хэлж байсанчлан стресс өнөөгийн өдөр тутмын завгүй амьдралд үргэлж тохиож, биднийг зовоож байдаг нь нууц биш. Харин аялах нь стрессийг хамгийн үр дүнтэйгээр бууруулж өгдөг аж. Тийм ч учраас залуу бас маш их завгүй байгаа дээрээ чадах чинээгээрээ аялах нь цаашлаад ажлын чинь үр бүтээмжийг нэмэгдүүлж, стрессийг ялан дийлэхэд тус болох нь.

4. Та бахдам даруу занг олж авна

✧ joyenny ✧

Амжилттай яваа хүмүүс, лидерүүд даруу зантай байна гэдэг нь бахдам мөн гайхшрам зүйл билээ. Аялах нь таны амьдарч байсан тэр л газар чинь зөвхөн дэлхий дээр оршдоггүй гэдгийг ойлгуулна. Аялах нь таны амьдралыг харах хандлага зөвхөн цорын ганц биш агаад таны мэддэг энгийн амьдралаас илүү гайхалтай хэдэн сая амьдрал оршдогийг харж өөрийгөө энэ дэлхийн хичнээн жижиг хэсэг вэ? гэдгийг харж ойлгоход түлхэц болно.

5. Бусдыг гэх энэрэнгүй зан болон байгаль дэлхийтэйгээ холбогдох холбоог бий болгоно

✧ @joyenny ✧

Аялал танд бусдын гар хүрээгүй онгон дагшин байгалийг харуулна. Аялал танд Европын гудамжний мухарт байдаг бяцхан, гэр бүлийн зоогийн газар, Кариббийн гүн цэнхэр далай, үзэсгэлэнт модод, хэдий бүх зүйлс байхгүй ч аз жаргалтай алхлах танихгүй хүмүүсийг харуулна. Та өөрт тань бүх зүйлс байдгийг, байгал бидэнд хичнээн гайхамшигт бүтээл орхисныг, энэ дэлхий дээр зовж зүдэрч буй хүмүүс маш их байдаг гэдгийг нүдээрээ харж ойлгох болно. Энэрэнгүй, сайхан сэтгэл гэдэг өнөөдөр танд заавал байх хэрэгтэй үнэлж баршгүй хамгийн гайхалтай зан чанар юм шүү.